Уитни Хьюстены охин амьд үлдэх найдлагагүй болжээ

2015/02/09
Share |
Хүмүүс:
Уитни Хьюстены охин амьд үлдэх найдлагагүй болжээ

Холливудын дууч шувуухай гэгддэг байсан нэрт дуучин Уитни Хьюстены охин Бобби Кристина  өнгөрсөн бямба гаригт Жоржиа муж дахь гэрийнх нь угаалгын өрөөнөөс ухаангүй байхыг олсон тухай мэдээлэл цацагдсан. Үүнээс хойш дөрөв хоногийн дараа буюу лхагва гаригт түүний эмч нь ар гэрийнхэнд нь “Кристинагийн амийг аврахын тулд хийж чадах зүйл үлдээгүй” гэжээ.

Түүнд эргэн сэргээх найдлага маш бага үлдсэн бөгөөд түүнийг хэр удаан амьд байлгах сонголтыг гэр бүлд нь үлдээсэн гэнэ.  Ойрын эх сурвалжийн “People” сэтгүүлд ярьснаар гэр бүл болон найз нөхөд нь эмнэлэгт ирж түүнтэй салах ёс хийж байгаа бөгөөд Кристинагийн эцэг Бобби энэ мэдээг сонсноос хойш тасралтгүй уйлж байна гэжээ. 

Кристинагийн комд орсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба архи, мансууруулах бодистой холбоотой байсан гэх ямар нэгэн баримт олдоогүй байгаа гэнэ. 

Түүний ээж Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сарын 11-нд зочид буудлын угаалгын өрөөнд нас барсан юм. Түүнийг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас живсэн гэсэн дүгнэлт гарч байсан билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
giccdjq w4Kb1afrewtcbhmulb, [url=http://hhawzjfzxhwk.com/] hhawzjfzxhwk[/url], [link=http://zgqefrhpnlhg.com/ ]zgqefrhpnlhg[/link], http://jwbgldxsjwdt.com/
IP:31.184.238.177  2018-11-06 17:19:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.