Шакира бага хүүдээ Саша гэдэг нэр өгчээ

2015/02/09
Share |
Хүмүүс:
Шакира бага хүүдээ Саша гэдэг нэр өгчээ

Колумбийн алдарт дуучин, Барселона клубын хамгаалагч Херард Пикегийн найз бүсгүй Шакира пүрэв гаригт хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ.

Хосууд дахин хүүтэй болсон юм. Тэд гэр бүлийнхээ шинэ гишүүнийг танилцуулж, гэрэл зургийг нь твиттер хуудсандаа оруулжээ.

Зургийн тайлбарт “Бид гэр бүлийнхээ шинэ гишүүн Саша Пике Мебаракыг танилцуулж байгаадаа баяртай байна. Та бүхэн түүнтэй уулзахыг хүсвэл хүүхэд угаалгын баярт ирээрэй” хэмээн worldbabyshower.org холбоосыг тавьсан байна. Энэхүү арга хэмжээ нь НҮБ-гаас зохион байгуулж буй хандивын ажиллагаа аж.

мөн тэд ирээдүйн хөлбөмбөгчний бяцхан хөлний зургийг хуваалцсан байна.

Хосуудын анхны хүүхэд Милан нэртэй. 2013 оны нэгдүгээр сард төрсөн бол хоёр жилийн дараа тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Өдгөө 37 настай дуучин, насаар 10 дүү Пике нар 2010 оноос хойш дотно харилцаатай байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.