Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
-Хакухог аваргуудын зодооны буруутан нь гэж зарлалаа-
Мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж эх орондоо ирлээ. Өнгөрсөн 5 сарын Нацу башёд од муутайхан барилдсан Их аварга маань сүүлийн өдрийн барилдаанд залуу ёкүзона Хакухог унагахдаа дээрээс нь дарчихсанаас болж хоёулаа хэл аманд өртөөд байгаа билээ. Сүмогийн холбооны дэргэдэх Ёкүзонагийн зөвлөл хэлэлцээд Хакухог буруутай хэмээн үзэж түүний хүмүүжүүлэгч багштай тусгайлан уулзсан байна. Түүнээс өмнө Асашёорюү аварга маань хөл бөмбөг өшиглөснийхөө төлөө сумогийн холбооноос шийтгэл хүлээж барилдах эрхээ хасуулж байсан удаатай. Одоогоор Хакухог шийтгэх эсэх тухай ямар нэгэн шийд сумогийн хблбооноос гараагүй байна. Их аваргыг харин асууж байцаасан зүйл байхгүй байгаа ажээ. Харин их аварга Асашёорюүгийн хувьд хоёрхон хоногийн хугацаатай эх орондоо саатахдаа олон нийтийн томоохон арга хэмжээнд оролцчихоод Япон руу буцах юм байна.
Эх сурвалж: Хүмүүс