Хууль бусаар ажиллаж байсан ”Алтай констракшин ХХК” эрдэнэт хүний аминд хүрлээ

2015/02/09
Share |
Хүмүүс:
Хууль бусаар ажиллаж байсан ”Алтай констракшин ХХК” эрдэнэт хүний аминд хүрлээ

“Алтай Констракшн” ХХК бол манай томоохон барилгын компаниудын нэг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн, Б унаж, нас барсан хэрэг гарчээ. Барилгын осол энэ сарын 8-ны 13:50 цагт гарсан бөгөөд тухайн ажилтан есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үед лифтний ган татлага нь тасарч есөн давхраас унаж амиа алдсан байна. Энэ барилгын захиалагч нь “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ.

 

Уг осол юунаас болж гарсан талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан тогтоож, “Алтай Констракшн” ХХК хэд хэдэн хуулийг зөрчсөнийг илрүүлсэн байна. Тухайлбал тэд тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байжээ. Хуулийн дагуу барилгын ажил гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах ёстой байсан.

 

Мөн хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй буюу гэрэлтгүүлэггүй орчинд, лифтний хонгилд үйл ажиллагаа явуулсан байсан. Осол гарах үед тухайн иргэн хамгаалах хувцас, хэрэглэлгүй, тухайн иргэнд хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байсан нь тогтоогдсон байна. Тиймээс “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.