Хүмүүс: |
Хөөрхөн хүүхнүүдийн эрлэг гэгдэх “Монгол газар” компанийн захирал ноён Ц.Мянганбаярын нялх амрагаар тодроод байсан Намуунаа нэг үе “Outlaw” хамтлагийн гишүүн Чинзотой хайр дурлалын романс үүсгээд байсан ч тэдний харилцааг хоёр тийш болсон хэмээн ойр дотны хүмүүс нь хэлж байсан.
Тэгвэл залуусын дунд “Зүрхэн тэнгэрийн наран”, “Надаас бүү холдооч”, “Чи миний бүх юм” зэрэг олон дуугаараа танил болсон “Outlaw” хамтлагийн залуусын нэг Чинзоо маань Гэгээн хайрын өдрийн өмнөхөн хайртай бүсгүйгээсээ уучлалт гуйн эргtн нийлсэн гэнэ. Тэд одоо өдөр бүрийг хамтдаа өнгөрүүлж байгаа төдийгүй Намуунаа бүсгүй тун удахгүй болох “Outlaw” хамтлагийн Хайрын баярт зориулсан "Санахын нэр" VIP тоглолтын бэлтгэл ажилд нь туслаж, хайрттайгаа хамт цагийг өнгөрүүлэх болсон гэнэ.
Дашрамд дуулгахад “Outlaw” хамтлагийн залуус маань Гэгээн валентины баярыг тохиолдуулан нийт Монголынхоо хосууддаа зориулан 2015.02.14- нд 20:00 цагаас Vegas night club-т зүрх сэтгэл, дурсамжинд хоногшсон тэр л дуунуудаараа Live үдшийг хамтдаа гайхалтай сайхан өнгөрүүлэхээр бэлдээд байна.
OUTLAW хамтлагтай зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байсан та бүхнийг шинэхэн цомгийн баярыг хуваалцаж "Гэгээн Валентин"-ы баярын доргио үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтонд та бидний сонсох дуртай хамтлаг дуучид оролцох бөгөөд "Outlaw" хамтлагийхан Хит болсон дуунуудаа амьд хөгжмийн "Аадар" хамтлагтай хийсэн шинэхэн найруулгаар хүргэхээс гадна олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа аж. Мөн энэ өдөр тэд залуус фэнүүддээ зориулан "Санахын нэр" дубль цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд та энэ үдшийг OUTLAW хамтлагийн залуустай хамт өнгөрөөхөөс гадна цомгийн анхны сонсогчид байх болно.