Хятадад тэрбумтан Лю Ханийг цаазаллаа

2015/02/10
Share |
Хүмүүс:
Хятадад тэрбумтан Лю Ханийг цаазаллаа

БНХАУ-ын Хубэй мужийн Шианингийн Ардын шүүх тус улсын “Sichuan Hanlong Group” корпорацийн тэргүүн тэрбумтан Лю Ханийг /Liu Han/ өнөөдөр өглөө 49 насанд нь цаазаллаа. Түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог. Түүнийг 1993 оноос хойш гэмт хэргийн /мафи/ бүлэглэл байгуулж /Сичуан мужид/ санаатайгаар үйлдсэн есөн аллагын хэргийг  долоон удаагийн шүүх хурлаар яллажээ.   

Өнөөдөр өглөө түүний ах Лю Вэй /Liu Wei/ болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг хамсаатны хамт цаазын ял оноон тэр даруй цаазалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Лю Хан  Гуанхан хотод  мөн мөрийтэй тоглоомын сүлжээ байгуулсан байж. “Hanlong Group” нь харилцаа холбоо, нарны эрчим хүч, химийн бодис, уул уурхай, ашигт малтмалын хайгуул, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэрээр хэдэн арван тэрбум юанаар үнэлэгдэх 70 гаруй компанитай бөгөөд тэдний нэг болох уул уурхайн “Sichuan Hongda”  охин крмпани нь 2011 онд Танзанийн нүүрс төмрийн уурхайд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Энэ нь Зүүн Азидаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт  байжээ.

“Синьхуа” агенлагийн мэдээлснээр Лю Хан нь “Rolls-Royces”, “Bentleys”, “Ferrari” гэх мэт 100 гаруй тансаг машинтай байсан байна.

Лю Хан нь  Сичуан мужийн депутатаар гурван удаа сонгогдсон бөгөөд 20 гаруй хүндэт цолтой гэнэ.

Хятад даяар дуулиан тарьсан энэ хэрэгт нийтдээ 36 хүн холбогдсоноос ийнхүү тав нь цаазлуулж, дөрөв хүн бүх насаараа хоригдох, 22 хүн янз бүрийн хугацаагаар хоригдох ялыг тус тус сонссон ажээ. Гэмт хэрэгтнүүдийг 2013 оноос барьж хорин шалгасан байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.