Я.Батсуурь Таван толгойг 854 тэрбум төгрөгний өртэй болгосон түүх

2015/02/11
Share |
Хүмүүс:
Я.Батсуурь Таван толгойг 854 тэрбум төгрөгний өртэй болгосон түүх

 Таван толгой гэж харахад ойрхон хэрнээ хазахад хол орд бий болчихлоо. Анх иргэн бүрд сая төгрөгийн хувьцаа өгөхөөр тийм баялагтай орд хэмээн бахархаж байсан бол одоо дампуурсан, өрөнд баригдсан газар боллоо. Сүүлийн үед “Эрдэнэс Таван толгой” компанийг 854 тэрбум төгрөгийн өртэй болсон гэж муучилж, чичилж байна. Гэсэн ч хэн ийм байдалд хүргэв гэдэгт хэний ч нэр дурдагдсангүй. “Төр” гэж хоосон цуурай руу орилсоор байна. Таван толгой анхнаасаа мордохын хазгай гэгчээр буруу менежменттэй явж ирсэн. Гэхдээ засах боломж байхад засаагүй, өрийн сүлжээнээс гаргах боломж байхад гаргаагүй нэгэн эрхэм энэ бүхний ард чимээгүйхэн нуугдаж сууна.

 

2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг.

 Тэр хүн бол “Чалко”-гийн өрийг дарна, Таван толгойг ашигтай ажиллуулна гэж амалж “Эрдэнэс Таван толгой” компанийн захирлаар томилогдсон Я.Батсуурь. Анх Я.Батсуурь энэ компанийн захирлаар томилогдоход манайх “Чалко”-д 168 сая долларын л өртэй байсан. Гэтэл 2014 оны гуравдугаар улирлын тайлангаар яагаад 854 тэрбум төгрөгимйн өртэй болсон бэ гэдэг аргагүй анхаарал татна. Түүнийг анх энэ ажлыг авахад нүүрс тонн тутам нь 70 доллар байсан. Тэр үед Я.Батсуурь “нүүрсний үнэ бага байна” гэж нүүрсээ олборлохгүй хүлээсээр нөхцөл байдлыг улам дордуулсан  байна. Я.Батсуурийг зах зээлийн судалгаа хийхгүй, үнэ өснө гэж хүлээж суух зуур нүүрсний үнэ 70 доллараас 56, 36, 38 доллар бүр сүүлдээ 28 доллар хүртлээ навс уналаа. Гайхалтай нь 2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг. Анх Я.Батсуурийг очиход өрийн хэмжээ 168 сая  доллар байсан бол өнөөдөр даруй тав дахин нэмэгджээ. Тэрбээр өөрийн эрх мэдлийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2012 онд 200 сая доллар, арилжааны банкуудаас 2013 онд 65 сая доллар, 2014 онд 42.4 сая доллар, нийт 657.4 сая ам.долларын зээл авсан байна. Банкуудыг задалж харвал, Худалдаа хөгжлийн банкинд 33 сая доллар, ХААН банкинд 34.4 сая доллар, Хасбанкинд 3.9 сая ам.долларын өртэй болжээ. Ийм өрийн сүлжээ үүсгэж байх хугацаанд нь “Чалко”-д өгөх мөнгөний хүү 35 сая доллараар нэмэгдсэн гээд бод.

 

Хамгийн сайныг нь сорчилж олборлоод одоо чанар муутай нь үлдсэн хэрэг. Энэ муу чанартай нүүрсээрээ өөрийнхөө муу ажилласан балгийг таглаж, нүүрээ ширлэн сууж байна даа, Я.Батсуурь гэгч.

Ингэж өрөнд баригдаж, өтөнд идүүлэхгүй байх боломж байсан уу гэвэл Я.Батсуурь “үгүй” гэнэ. Харин учир мэдэх хүмүүс “мэдээж, байсан” гэж халаглаж байна. Анх Таван толгойгоос сайн чанарын нүүрс олборлож байх үед тонн тутмыг нь 70 доллараар гаргаад байсан бол “Чалко”-гийн өрөөс бага ч гэсэн хасагдаж, хүү нь ч арай дөнгүүр тусах нь мэдээж. Гэтэл тэнгэр лүү харж хүлээсээр өтөнд идүүлэв. Манай нүүрсний үнэ зөвхөн Хятадаас шалтгаалдаггүй. Хятадууд манай нүүрсийг ган, төмрийн хүдрийн үйлдвэртээ хэрэглэдэг тул дэлхийн зах зээл дээр ган, төмрийн хүдрийн хэрэглээ буурснаас хятадууд нүүрс худалдаж авах нь багассан. “Эрдэнэс таван толгой”-н тэжээсэн, Я.Батсуурийн доороо авсан тэр олон дарга, зөвлөхүүд энэ эрсдлийг олж харж, зөв шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Я.Батсуурь энэ алдаагаа далдлахын тулд “Таван толгойн нүүрс чанартай муутайгаас худалдаж авахгүй байна” гэсэн мессеж эрчимтэй тараасан билээ. Би ч үүнд итгэж явлаа. Гэтэл ачир дээрээ Таван толгой муу нүүрс гаргаж, үнэ цэнэгүй болсны “гавъяа” Я.Батсуурьтай холбогдож байна. Нүүрний ордыг олборлоход эхлээд сайн, дараа нь боломжийн чанартай, дараа нь муу нүүрс гэсэн үеүд ээлжилдэг байна. Харин Я.Батсуурь сайн, муу нүүрсийг холиод боломжийн чанартай нүүрс болгож зарах ёстой байтал хамгийн сайныг нь сорчилж олборлоод одоо чанар муутай нь үлдсэн хэрэг. Энэ муу чанартай нүүрсээрээ өөрийнхөө муу ажилласан балгийг таглаж, нүүрээ ширлэн сууж байна даа, Я.Батсуурь гэгч.

Өнөөдөр Таван толгойн орд өрөнд баригдаж, иргэдийн хувьцаа бараг л хоосон цаас болсны хариуцлагыг хэн нэгэн үүрэх ёстой. Тэр дундаа ажлыг хариуцаж, амлалт өгсөн хүн нь. Буух эзэн нь өөрөө, буцах хаяг нь Я.Батсуурь гэдэг нэр дээр байгаа“Эрдэнэс Таван толгой”-н үнэгүйдлийн хариуг хэн ч нэхэхгүй гэж эндүүрч яваа бололтой. Төрийн мөнгө, ард иргэдийн хөрөнгө дээр найрлачихаад, ажлыг нь унагачихаад дуу аялаад яваад өгөх боломж хэрхэвч өгч болохгүй.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Iuuedagw digg Fingering vomit in a tavern, https://pastelink.net/jbkq kod_aktivatsii_bizon_tv_dlia_a ndroid, https://pastelink.net/jao6 domisolka_shkola_eto_dnevniki_ vazhnye_uchebniki_minus, https://pastelink.net/jb3t pokemon_global_revolution_pc_c heats, https://pastelink.net/jbq6 blank_obieiasneniia_pri_dtp, http://mccainfreeride.org/rd?t o=https%3a%2f%2fpastelink.net% 2fjb8j street_legal_racing_redline_by _jack_v4_download_tpb, http://taste.reenta.jp/data/li nklog.php?url=https%3a%2f%2fpa stelink.net%2fjbrv yoba_parser_ne_zapuskaetsia, https://pastelink.net/jblg avenir_font_family_free_downlo ad_torrent, http://loseyourself.com/__medi a__/js/netsoltrademark.php?d=p astelink.net%2fjbkr kaplan_usmle_step_1_videos_201 5_torrent, https://pastelink.net/jb0p opisanie_windows_xp_profession al, https://pastelink.net/jau7 kitobi_taierikhi_khalki_tochik _sinfi_7, https://pastelink.net/javm titanfall_crack_origin_pc, http://www.abu-median.info/__m edia__/js/netsoltrademark.php? d=pastelink.net%2fjbdh nudifier_app_android_download_ -_nudifier_app_android_downloa d, https://pastelink.net/jauz biologiia_7_synyp_test_sratary _zhauaptarymen-1, https://pastelink.net/jaoc lg_smart_laundry_dw_global_na_ russkom_iazyke, https://pastelink.net/jbce quo_vado_download_torrent_ita, https://pastelink.net/jaqp windows_longhorn_sounds_wav, https://pastelink.net/jbji sylenth1_22_crack_mac, https://pastelink.net/jb7q abcd_2_hd_movie_torrent_link, https://pastelink.net/japz indiiskii_serial_soglasie_vse_ serii, http://watsonpainting.com/__me dia__/js/netsoltrademark.php?d =pastelink.net%2fjbrx slizario_s_mod_na_bessmertie, https://pastelink.net/jb4f bonk_kliuchi_k_uprazhneniiam_s kachat, https://pastelink.net/jape pol_kalaniti_kogda_dykhanie_ra stvoriaetsia_v_vozdukhe_skacha t_besplatno, http://justforparts.com/__medi a__/js/netsoltrademark.php?d=p astelink.net%2fjbqu model_de_cv_completat_moldova, https://pastelink.net/jav8 ingeborga_mootts_birzhevoi_det ektiv_skachat, https://pastelink.net/javh 3d_lut_creator_free_download_f ree_download, https://pastelink.net/jb2r testy_po_literature_10_klass_s _otvetami_voina_i_mir, https://pastelink.net/jbqu model_de_cv_completat_moldova, https://pastelink.net/jaqe ppd-ar5b225_driver_download, https://pastelink.net/jb3k documents_skachat_na_aifon, http://girlpartykits.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= pastelink.net%2fjb73 cheb_khaled_discographie_mp3_t orrent, https://pastelink.net/jb68 new_round_up_4_gdz_onlain, https://pastelink.net/jbpa 50_dnei_do_moego_samoubiistva_ skachat_na_kompiuter, https://pastelink.net/jaq7 ravshan_i_dzhamshut_vse_serii_ torrent, https://water.affiliatetechnol ogy.com/redirect.php?nt_id=htt ps%3a%2f%2fpastelink.net%2fjbn n zakokhanii_chort_skorocheno_au diokniga, http://www.lifeinrealtime.com/ __media__/js/netsoltrademark.p hp?d=pastelink.net%2fjbb2 skachat_pesni_mgk, https://pastelink.net/jast skachat_gta_san_andreas_na_and roid_s_vshitym_kleo, https://pastelink.net/jbso kdr_po_matematike_11_klass_ian var_2013_otvety, http://nysdepartmentofhealth.u s/__media__/js/netsoltrademark .php?d=pastelink.net%2fjbfb download_gsrld_dll_file_for_ma x_payne_3, http://www.lastcallflights.com /__media__/js/netsoltrademark. php?d=pastelink.net%2fjbis lexicon_mx300_instruktsiia_na_ russkom, http://parka.etvurdu.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= pastelink.net%2fjb1r gdz_po_tekhnologii_7_klass_rab ochaia_tetrad_mezhueva,
IP:146.185.201.90  2018-11-21 16:39:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.