Бобби Кристинатай гэр бүлийнхэн нь салах ёс гүйцэтгэлээ

2015/02/12
Share |
Хүмүүс:
Бобби Кристинатай гэр бүлийнхэн нь салах ёс гүйцэтгэлээ


Эмнэлэгт ухаангүй байгаа Бобби Кристинагийн хэдэн зуун шүтэн бишрэгч өчигдөр орой Атланта хотын Субурбанд цугларан лаа, гар чийдэн, утасныхаа гэрлийг асаан залбирчээ. 

Домогт дуучин Уитни Хьюстоны охин өнгөрсөн сарын сүүлээр ваннтай усанд живсэн байдалтайгаар олдсоноосоо хойш эмнэлэгт амь тэмцэж буй юм. Кристина бол Бобби Броун, Хьюстон нарын цорын ганц охин билээ. Тэрбээр эдүгээ Атланта хотын эмнэлэгт байгаа юм. 

Түүний ээж Хьюстон ч мөн адил өнөөдрөөс яг гурван жилийн өмнө 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр байрлаж байсан зочид буудлынхаа өрөөний ваннаас нас барсан байдалтайгаар олдож байжээ.  Тиймээс ээжийнх нь тэнгэрт хальсан өдөр буюу өнөөдөр түүний амьсгалын аппаратыг салгахаар болжээ. Эмч нар Кристинаг амьд үлдэх найдлагагүй гэж хэлснээр гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчид нь түүнтэй салах ёс гүйцэтгэлээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.