З.Баянсэлэнгэ гудамжнаас ирсэн үү?

2015/02/13
Share |
Хүмүүс:
З.Баянсэлэнгэ гудамжнаас ирсэн үү?

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг тус тус хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “СЕХ-ны гишүүнийг томилох гэж байгааг мэдээгүй, судлах шаардлагатай байна” хэмээн хоёр асуудлаар хоёуланд нь завсарлага авсан нь олон гишүүнийг бухимдахад хүргэлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд дургүйцэж “Сүүлийн үед Эвслийн бүлэг гэнэт орноосоо босч ирсэн юм шиг чуулган юм уу байнгын хорооны хуралдаан дээр орж ирээд л чөлөө авна гэх юм. Чуулган завсарлах гэж байхад ингэж олон удаа чөлөө аваад байвал хэлэлцэх асуудлууд нь багтах юм уу. Гэнэтхэн гудамжинд явж байгаад л ороод ирсэн юм шиг завсарлага авахыг нь хэд , хэдэн удаа харж байна” гэлээ. Намрын чуулган завсарлахад цөөхөн хоног үлдсэн, хэлэлцэх олон чухал асуудал байгаа энэ үед “Шударга ёс” эвслийн бүлгийг хоёр ч асуудлаар завсарлага авсанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей бухимдаж харагдсан. Тэрбээр “Долоо хоног бүрийн төгсгөлд байнгын хороод хэлэлцэх асуудлаа нэгтгэж, дарааллыг нь гаргадаг. Мөн долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. Тэгэхээр танай эвслийн бүлэг ямар ч мэдээлэлгүй байна гэж байхгүй” гэх тайлбар нэмж байсан юм. Харин бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “УИХ-ын Дэгийн тухай хуулийн хүрээнд ажиллаж байгаа” хэмээн өөрийгөө өмөөрч байна лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.