Монголжин охин өөрийн зурагтай хивстэй боллоо

2015/02/13
Share |
Хүмүүс:
Монголжин охин өөрийн зурагтай хивстэй боллоо

Улаанбаатар хивс компани 3 сая дахь иргэн болсон Х.Монголжин охины гэр бүлд зориулан тусгайлан хивс урлан бэлэглэжээ.

 

Эргэн сануулахад, Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн төрөх тасагт 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 08 цаг 27 сек 25 доль цагт 3.5 кг жинтэй, 50 см өндөртэй охин  мэндэлж,  охины аав Х.Хатанболдын хүсэлтээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Монголжин нэрийг өгсөн юм.

 

Монгол Улсын 3 сая дахь иргэний аав Энхтүвшингийн Хатанболд нь  Өмнөговь аймгийн Ханхонгор, ээж Ганбатын Аззаяа нь Мандал-Овоо сумын уугуул иргэд  бөгөөд  тэд 2012 онд гэр бүл болж, 2014 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байжээ.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.