Оцон шувуунд цамц оёж өгдөг 109 настай өвгөн

2015/02/13
Share |
Хүмүүс:
Оцон шувуунд цамц оёж өгдөг 109 настай өвгөн

Австралийн хамгийн өндөр настан болох 109 настай Альфрэд Дэйт буяны ажил хийж суугаа аж. Тэрбээр шархадсан оцон шувуунуудад ноосон цамц нэхэж өгдөг гэнэ. Альфрэд идэвхитэй амьдралаар амьдардаг нэгэн. Мань хүн 20 ач, зээтэй бөгөөд 90 нас хүртлээ гольф тогложээ. 60 нас хүртлээ крикетээр тоглож байв.

Гэхдээ түүний хамгийн дуртай зүйл бол нэхмэл хийх. Аль 1930-аад оны үед тэрбээр нэхэж сурчээ. Альфрэд анх үеэл дүүдээ ноосон цамц нэхэж өгчээ. Гэвч ахынх нь эхнэр түүний чадварыг голсон гэдэг.

Тэгвэл 80 жилийн дараа оцон шувуунуудыг аврах байгууллагын ажилтнууд түүнд хандаж, газрын тосны бохирдлоос болж хохирсон амьтдад хувцас нэхэж өгөхийг хүсчээ.

Тэрбээр туслахаа илэрхийлж, нэхэх ажилдаа орсон байна. Үүний хажуугаар Альфрэд найз нөхдөдөө ороолт, бяцхан хүүхдүүдэд малгай нэхэж өгч байгаа аж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.