Нарад хүүгээс нь өөр хайр байхгүй

2015/02/17
Share |
Хүмүүс:
Нарад хүүгээс нь өөр хайр байхгүй

Гал цогтой, үргэлж эрч хүчээр оргилж, ундарч явдаг дуучин Нара буюу М.Нарантуяагийн дууг сонсох, өөрийг нь сонирхох харчуул олон байдаг. Харин Нарагийн хувьд өнгөрч буй Морин жилд хөөрхөн хүүтэй болсноосоо хойш намбажиж, томоожин халамжтай ээж хэмээх эрхэм алдрыг хүртээд нам жим болсон. Төрөөд ихэд жин нэмсэн тэрбээр хоёр сарын дотор хэрхэн турж болдог гайхалтай аргыг охид, бүсгүйчүүдэд харуулсан бол одоо гэрийн нөхцөлд үсээ хэрхэн ороож, янзалж болох аргыг зааварчлан сургаж түүний зөвлөгөөг дагах бүсгүйчүүд олон болжээ. Дуучин бүсгүй ямар хүний эхнэр болсон гэдгээ ихэд нууцлаж, хэн гэж хүний хүүг төрүүлсэнээ ч олонд дэлгээгүй. Гэтэл саяхан түүний нууц задарч, хань ижилгүй болохоо харуулах шиг болов. Хоёр хоногийн өмнө Гэгээн хайрын баяр болоход хосууд эл өдрийг сайхан тэмдэглэсэн гэхэд дуучин Нара цахим хуудсандаа “Яг үнэнийг хэлэхэд би энэ Валентиний өдөр гэдэг баярыг хэзээ ч гоё, романтик юмуу эсвэл хайр сацруулан тэмдэглэж үзээгүй юм байгаам ш дээ. Ялангуяа сүүлийн 3, 4-н жилийн энэ өдөр сэтгэлээр унаж, гутарч шаналж байсан дурсамж л тод байна. Хэ хэ, бэлэг байтугай цэцэг ч авж үзээгүй гэвэл хүн үнэмшихгүй дээ. Гэхдээ би гаднаа аз жаргалтай хүн шиг л гандан бууралгүй явсаар жинхэнэ хайрыг өөрөө бий болгосон юм байна. Өнөөдөр ч бас хэнээс ч цэцэг авч, хайрын үг сонсохгүй ч гэсэн надаар дүүрэн хайр бас намайг харах бүртээ чин үнэн хайр сацруулах нэгэн ханхүү байна. Хайр гэж миний хувьд энэ л байна. Энэ хайрандаа би хэмжээлшгүй их хайртай, бас аз жаргалтай байна” гэж бичжээ - See more at: http://www.wikimon.mn/content/59712.shtml#sthash.X3Co3vOD.dpuf

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü Ãàíäæóáàñ Íîâîàëåêñàíäðîâ ñê Èëàíñêèé êóïèòü Ìåòàäîí HQ Ìîñêâà Î÷àêîâî-Ìàòâååâ
IP:95.85.80.95  2018-08-28 15:32:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.