АН-ын дарга З.Энхболдоос шударга үнэнийг гуйх нь

2015/02/17
Share |
Хүмүүс:
АН-ын дарга З.Энхболдоос шударга үнэнийг гуйх нь

                                                                                                                                                                                                МЭДЭГДЭЛ


 
Ардчилсан Намын Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо (СоНДХ) нь аймаг, дүүргийн намын хорооны гишүүд, ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг зохион байгуулдаг гол байгууллага. АН-ын Үндсэн дүрэмд зааснаар уг хорооны гишүүдийг  тухайн аймаг, дүүргийн намын хорооны Зөвлөлдөх Зөвлөлийн хурлаас санал болгож, Дотоод Сонгуулийн хороо (ДоСХ) томилдог. Гэтэл 2015 оны 01-р сарын 26-ны өдөр ДоСХ ирцгүй хуралдаж, дүрмийн бусаар Дархан-Уул аймгийн АН-ын СоНДХ-г томиллоо. Энэ нь намын дотоод сонгуулиар шинэчлэгдэн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн намын хорооны бүрэн эрхэд халдаж,  намын шинэчлэлийн төлөө саналаа өгсөн мянга мянган гишүүдийн итгэл үнэмшил, хүсэл зорилгыг уландаа гишгэсэн үйл явдал боллоо.

Түүгээр ч зогсохгүй Дархан-Уул аймгийн АН-ын шинэчлэлийг хийлгэхгүй байх, шинэчлэлийн төлөөх тэмцлийг нухчин дарах оролдлогууд байнга хийгдэж байгаад гишүүд бид харамсаж байна. Шинэчлэлийн төлөөх залуусыг элдэвээр гүтгэн доромжлох, дарамтлах, ажлаас нь халах, эрүүгийн хэрэгтнээр татаж байцаах, элдэв зохиомол хэрэг үүсгэж АТГ-аар шалгуулах, намын гишүүдийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх явдал хэрээс хэтэрлээ. Энэ бүхний эцсийн зорилго нь юу юм бэ?

Дархан-уул аймаг дахь Шонхор фракцийн ерөнхий зохицуулагч Н.Мөнхдаш (ДАШ бүлэглэл) -ийн дүрмийн бусаар томилуулсан СоНДХ /Х.Батбаяр/ нь 2015 оны 2-р сарын 14 -нд ҮЗХ-ны гишүүдийн сонгуулийг намын хорооны гишүүн бус хүмүүсийн дунд явуулж, Намын дарга З.Энхболд таны зөвлөх Д.Лхагвасүрэн, ХАХНХ-ын Сайд, Шонхор фракцийн тэргүүн С.Эрдэнийн зөвлөх А.Жаргал, Шонхор фракцийн гишүүн Л.Мягмарсүрэн, Ерөнхийлөгчийн ахлах Зөвлөх П.Цагаан гэх Дархан-Уул аймгийн иргэн бус, аймгийн эрх ашгийг төлөөлөх боломжгүй хүмүүсийг намын дүрэм зөрчин сонголоо. Цаашид энэ мэт дүрэм бус үйлдлийг Н.Мөнхдашийн дохио зангаагаар хөдөлдөг СоНДХ /Х.Батбаяр/ хийж, намын дотоод ардчиллыг нухчин дарсаар байх нь тодорхой.

Иймд АН-ын фракцийн боссуудыг алба ямбанд хүргэдэг ҮЗХ гишүүдийг хуваалцах сонирхолоо хойш тавьж,  Дархан-Уул аймгийн АН-ын СоНДХ-ны гишүүдийг намын үндсэн дүрмийн хүрээнд томилж, шударга үнэний талд шийдвэр гаргаж өгөхийг ДоСХ-оос шаардаж, яаралтай хуралдуулахыг намын дарга З.Энхболд танаас гуйж байна. Бидний хүсэлт, гуйлтыг хүлээж аваагүй тохиолдолд дараа дараагийн өргөн хүрээтэйшударга үнэний гуйлтыг намын гишүүд бид хийх болно гэдгийг мэдэгдье!

Яагаад Дарханы АН өөрчлөгдөх ёстой вэ? Яагаад шинэчлэлт хэрэгтэй гэж? 2013 оны өрсөлдөх чадварын судалгааны тайлангаар манай аймаг ажилгүй, ядуу иргэд ихтэй гэдэг үзүүлэлтээр 21 аймгаас 20-д жагсан сүүл мушгисан. Байгалийн баялгийн арвин нөөцтэй, дэд бүтэц сайн хөгжсөн, аж үйлдвэржилтэнд бэлтгэгдсэн сэтгэл зүйтэй, хүний нөөцийн бааз суурь сайтай энэ аймгийг сүүлийн арваад жил улс төрийн тавцанд удирдсан МАН+ДАШ бүлэглэл ингэж ядуу байлгаж байна. Энэ бүлэглэл өнөөдөр  Дарханы ихэнх газрыг өмчилж, төрийн албан тушаалыг бялуу мэт хуваалцсан баячууд. Дунд шатны намыг  шинэчлэх бидний зорилго нь аймгийг ингэж ядууруулж буй энэ улс төрийн бүлэглэлтэй хийж буй тэмцэл юм.

 Иймд Намын дарга болохдоо намын эв нэгдлийг хангаж, фракцийн бус, намын бодлого хэрэгжүүлнэ гэж амлалт өгсөн хүний хувьд З.Энхболд дарга таныг Дарханы АН-ын мянга мянган гишүүдийн санал, хүсэл зорилгын дагуу шинэчлэгдэн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж буй намын хорооны бүрэн эрхийг хүндэтгэж, шударга үнэний талд шийдвэртэй алхам хийж чадна гэдэгт итгэж байна.

/Хувийг ДоСХ-ны дарга Д.Алтанхуяг, Хяналтын Ерөнхий Хорооны дарга Л.Байгал нарт/

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН-ын ГИШҮҮД

2015 ОНЫ 2 ДУГААР САР 17 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.