Од болох гэсэн биш онигоонд ороод дуусваа...

2015/02/23
Share |
Хүмүүс:
Од болох гэсэн биш онигоонд ороод дуусваа...

Хэдхэн хоногийн өмнө туулай агнасан зургаа сошиалаар цацаж, онигооны баатар болсон Л.Эрдэнэчимэг хатагтай хаа явсан газраа хэрэг мандаах нь энүүхэнд. Сар шинийн үеэр телевизийн нэгэн шоунд оролцохдоо Л.Эрдэнэчимэг гишүүний нууц авъяас нь илрэв. Намжиртай гэгч нь бүжиглэх гишүүний үйлдлийг алга ташин таашаахаасаа хаа явсан газраа хэрэг төвөг тарьдаг хүүхэд шиг хүлээж авсан нь олон. Сар өмнөхөн УИХ-ын гишүүн Г.Уянга дуучин Т.Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул” дууг дуулж, бичүүлснээ сошиалаар цацсан нь бас л дуулиан тарьсан. “Баян хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү чамд падгүй” гэгчээр хөрөнгө мөнгөтэй эмэгтэйчүүд чөлөөт цагаараа туулайгаа агнана уу, дуугаа дуулна уу, бүжгээ бүжнэ үү бидэнд хамаагүй л дээ. Гэхдээ шил шилээ дагасан намбагүй үйлдлүүд нь түүнийг од болгох биш онигоонд оруулаад байх шиг...

https://www.youtube.com/watch?v=qz9icAhbHEQ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.