Ким Чен Ун тансаг онгоцоороо нийслэлээ тойрон нислээ

2015/02/23
Share |
Хүмүүс:
 Ким Чен Ун тансаг онгоцоороо нийслэлээ тойрон нислээ

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун шувуу нисэх өндрөөс эх орноо тольдлоо. Тодруулбал Ким дарга нийслэл Пхеньян хотод иргэдэд зориулан барьж байгаа “Висон” хороололтой онгоцоор танилцсан байна.

Тус хороололд сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, номын сан, гоо сайхны салон, ахуйн үйлчилгээ, дэлгүүр хоршоо, зоогийн газар барьж байгаа төдийгүй хороолол тэр чигтээ ногоон ой модонд умбах гэнэ.

“Өдрөөс өдөрт хувьсгалын нийслэл Пхеньяны өнгө зүс өөрчлөгдөж, бусад орны атаархлыг төрүүлэх дэлхийн хэмжээний нийслэл болж байгаа” гэж Умард Солонгосын Цахилгаан мэдээний агентлаг мэдээлэлдээ дурдлаа.

Ким Чен Ун “Амь биеэ хайрлалгүй, баатарлагаар ажиллаж байгаа цэргийн барилгачдын ажилд сэтгэл хангалуун байна” гэж мэдэгджээ. Ким Чен Уны эсрэг талд сууж байгаа хүн бол Дэд маршал, Ардын армийн Улстөрийн товчооны тэргүүн Хван Пьон-Со.

Эдгээр зургийг Уны эцэг Чен Ирийн 73 насны төрсөн өдрийн өмнөхөн нийтэд цацжээ. Энэ улс өнгөрсөн удирдагчдаа амьд юм шиг л төрсөн өдрийг нь үндэсний баяр гэж тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Шинэ хороололд 24 давхар байшингууд сүндэрлэж эхэлжээ. Нийт 1300 тансаг орон сууц ашиглалтад удахгүй орно. Ким дарга эндхийн нэг байрыг биечлэн очиж үзээд “Хамгийн өндөр чанарын тавилгаар тоногло” гэж онцгойлон тушаажээ.

Тодруулбал, 10-р сард Солонгосын Хөдөлмөрийн намын 70 жилийн ойн өмнөхөнхорооллыг дуусгах зааврыг Ким Чен Ун өгчээ. Харин Ким даргын хөлөглөж буй тансаг, сайхан “Ан 148” онгоц өрнөдийнхнийг хүртэл гайхан бишрүүлж, дуулиан тарьж байна.

Зааны ясан өнгөт цагаан савхин суудлууд, өнгөлгөөтэй улаан модон ширээ, шалан дээр цэнхэр хивс, гэгээлэг хөшиг гээд үнэхээр гоё харагдаж байгаа биз? Сонирхолтой нь, Ким Чен Ун ямартай ч эцгээсээ нэг юмаар ялгаатай аж. Түүний эцэг онгоцноос ухаангүй айж, зөвхөн галт тэргээр зорчдог байсан. Харин Умардын өнөөгийн удирдагч дуртайяа нисдэг юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.