Баян-Өлгийн аймгийн МАН нэр дэвшигчээ тодруулж чадахгүй хоёр хуваагджээ

2015/02/26
Share |
Хүмүүс:
Баян-Өлгийн аймгийн МАН нэр дэвшигчээ тодруулж чадахгүй хоёр хуваагджээ

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль ирэх бямба гарагт  буюу 2-р сарын 28-ны өдөр болох гэж байна. Энэ нөхөн сонгуульд тус аймгийн АН болон МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдөхөөр болжээ. Учир нь Баян-Өлгийн МАН-ын хороо хоорондоо хуваагдаж, талцсаны улмаас нэр дэвшигчээ тодруулж чадаагүй  байна. Энэ талаар Өлгий хотын МАН-ын 5-р үүрийн дарга Хуатбекээс тодруулахад “Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дэндүү богино байсан. Даваа гарагт зарлагдсан учир нэр дэвшүүлж чадаагүй. Нэр дэвшүүлэх шийдвэрийг аймгийн МАН-ын хорооны дарга нар мэднэ” гэлээ.

Харин энэ талаар тус сонгуулийг зохион байгуулж байгаа Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Дошжанаас тодруулахад “Бид хуулийн дагуу  нэр дэвших хугацааг зарласан. МАН-аас нэр дэвшигчийн материалыг хугацаанд нь ирүүлээгүй. Нөхөн сонгуулийн санал авахаас 5 хоногийн өмнө нэр дэвшигчдийг зарлана гэж хуулиндаа заасан байгаа” гэсэн тайлбар өглөө.

Тус аймгийн АН, МАХН-ынхан хугацаандаа нэр дэвшигчээ зарлачихаад байхад МАН-ынхан өөрсдийн буруугаас болж аймгийн ИТХ-д нэг суудал авах боломжоо алджээ.2016 оны сонгууль дөхөж байхад Баян-Өлгийн МАН-ынхан иймэрхүү “бэлтгэлтэй” сууцгааж байна. Ганцхан нэр дэвшигч тодруулах нөхөн сонгуульд хурган дарга нар нь өөрсдийн эрх ашгийн төлөө хуваагдаж, талцсанаас болж сонгогчдын дунд намынх нь нэр хүнд унасаар. Удахгүй болох 2016 оны сонгуульд Баян-Өлгийн аймгийн МАН-ынхан өвдөг шороодвол гайхах хэрэггүй болсон гэж намын зарим гишүүд, дэмжигчид нь ярьж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.