“Грейгийн амьдралын 50 сүүдэр” киног үзсэнийхээ дараа хүчингийн хэрэг үйлджээ

2015/02/26
Share |
Хүмүүс:
“Грейгийн амьдралын 50 сүүдэр” киног үзсэнийхээ дараа хүчингийн хэрэг үйлджээ

Британийн зохиолч И.Л.Жэймсийн “Грейгийн амьдралын 50 сүүдэр” /Fifty shades of Grey/ зохиол дэлхий дахинаа олон сая хувь борлогдож, энэхүү зохиолоор АНУ-ын найруулагч Сэм Тэйлор Жонсон кино бүтээж 410 сая ам.долларын орлого олоод байгаа билээ. Одоогийн байдлаар энэхүү кино “Box Office”-д хэдэн долоо хоног тэргүүлээд байна.

Сексийн садист сонирхолтой залуугийн тухай гардаг тус киног үзсэнийхээ дараа коллежийн оюутан Мохаммед Хоссайн 19 настай ангийнхаа охиныг сургуулийн дотуур байрандаа хүчиндсэнхэрэг АНУ-ын Иллинойс мужид гарчээ. 

Тэрбээр охиныг хүчиндэхдээ зангиагаар амыг нь боож, малгайгаар нүдийг нь халхалж, гарыг нь ард нь хүлсэн байна. Мөн хохирогчийг хэд хэдэн удаа тэлээгээр ороолгосон байсныг шүүх байгууллагынхан мэдээлжээ. 

Мохаммед Хоссайн цагдаагийн байгууллагад охиныг хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд киноны үйл явдлыг давтсан хэмээн тайлбарлажээ.

Сэжигтний өмгөөлөгч нь түүнийг биеэ хянах чадваргүй болсон байсан учир ийм хэрэг үйлдсэн хэмээн үзэж байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.