Свен Зеллнер: Монголын баячууд үнэхээр сагсуурч чаддаг орон

2015/03/02
Share |
Хүмүүс:
Свен Зеллнер: Монголын баячууд үнэхээр сагсуурч чаддаг орон

Германы гэрэл зурагчин Свен Зеллнер орчин үеийн Монгол тэр дундаа шинэ баячуудын тухай MONGOLIAN DISCO гэрэл зургийн үзэсгэлэнгээ саяхан буюу 2015/01/08-аас 2015/01/29 хүртэл Нью-Йорк хотод гаргасан. Түүний германыwww.spiegel.de сайтад өгсөн ярилцлага 2015 02.28-нд нийтлэгджээ. 

Жич: Герман-Англи-Монгол хэмээн буулгасан тул алдаа оноо олон буй за.

Монгол цуврал гэрэл зураг: Баячууд үнэхээр сагсуурч чаддаг орон.

SPIEGEL ONLINE: Ноён Зеллнер та Монголын хаанаас баян хүн олсон юм бэ?
Зеллнер: Улаанбаатараас. Сүүлийн жилүүдэд Монголын нийслэл Улаанбаатар маш их өөрчлөгдсөн. Замын түгжрэл ч өссөн. Гэвч зөвхөн машин хөлөглөх хүний тоо бус үнэтэй машинтангууд ихэссэн. Хаа сайгүй тэнгэр баганадсан барилга баригдах болов.

SPIEGEL ONLINE: Хүмүүс хөрөнгөжих болсон шалтгаан?
Зеллнер: 90 оны эхээр Зөвлөлтүүд гарч явсны дараа Монголын Засгийн газар тусгаар тогтнож, хувьчлал явагдсан. Эрх дархтай хүмүүсийн жижиг хүрээлэл энэ бүгдийг хувааж авсан. Монголын дээд давхрагынхан уул уурхайн эрхийг атгасан ингээд л тэд баяжиж эхэлсэн. 

SPIEGEL ONLINE: Их олон хүн хурдацтай баяжсан. Тэд үүнтэй хэрхэн зохицож байх юм?
Зеллнер: Богино хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсч эдийн засаг нь хурдацтай өссөн. Цаг наргүй өнгөрөх капитализмын он жилүүдэд хүмүүс юу болоод өнгөрснийг ч ухаарч амждаггүй. Өмнө нь Улаанбаатарт машин бараг үзэгддэггүй байв. Гэтэл хэдхэн арван жилийн дараа замын түгжрэлтэй болсон. Энэ бол нүүдэлчин гүрний байсны хувьд маш хурдацтай хөгжил. Ихэнх хүн асуудлыг ер мэдэхгүй байна. Тэд хуримтлал энгийн зүйл гэж үздэг. Тэд хүрэх газартаа алхаж очихоос илүү машин дотроо хоёр, гурван цаг хүлээхийг сонгодог. 

SPIEGEL ONLINE: Та хөрөнгөтөнтэй ямар замаар танилцсан бэ?
Зеллнер: Би мөнгөтэй хэнийг ч таньдаггүй байсан. Би гудамжинд зураг авахыг оролдох болов. Монголын Хөдөлмөрийн Сайд Монгол инженерийн бүтээсэн унаатай Засгийн газрын ордны өмнө ирлээ. Гэвч ихэнх баячууд анхааралд дургүй байдаг. Тэд өөр хоороноод баярхахаас биш танихгүй нэгэнд үгүй.

SPIEGEL ONLINE: Та яаж холбогдож чадсан бэ?
Зеллнер: Би Улаанбаатарын үнэтэй клубуудын нэг Велвет Клубын тухай сонсож байлаа. Тэнд оргилуун дарс 18000 ам.долларын үнэтэй. Тэнд зураг авахыг хориглодог. Би нэг удаа оролдоод хөөгдсөн. Нэг удаа ажлаар явж байхад намайг нэгэн бие хамгаалагч олж ирээд Монголд ахиж битгий ир гэж сүрдүүлсэн. 

SPIEGEL ONLINE: Клубт яаж зураг авч чадсан юм бэ?
Зеллнер: Велвет Клубын эздийн нэгтэй ярьж зураг авах зөвшөөрөлтэй болсон. Гэвч зочид зөвшөөрсөн үед л зөвхөн зураг авах эрхтэй байв. Тэгэхэд клубт олон хүн байсангүй. Монголын хэн нэг эрх мэдэлтний гомдоллоор би камераа хураалгасан.

SPIEGEL ONLINE: Дараа нь юу болсон бэ?
Зеллнер: Намайг зураг авахыг оролдож байхыг нэгэн залуу харсан. Тэр надаар тохуурхан инээсэн. Тэрээр чамин хийцтэй костюм өмсөж загвар өмсөгчдөөр тойрон хүрээлүүлсэн байлаа. Мөн Монголын далбаа сийлсэн алтан цагаа бахархан харуулж байсан. Түүний цамцны ханцуй дээр нэрийг нь хатгасан байв. Бид хамтдаа водка уусан. Дараа нь тэр намайг өөр клуб руу авч явсан. Энэ бол түүний загвар өмсөгчдийн хамт зохион байгуулсан үдэшлэг байлаа. Тэнд зураг авахыг зөвшөөрсөн. 

SPIEGEL ONLINE: Монгол баячуудыг юу илэрхийлж байна вэ?
Зеллнер: Хамгийн чухал нь брэнд болон машин. Тэд Шанхай руу дэлгүүр хэсэхээр нисдэг. Нэг найз маань хэн нэгэн Солонгос руу оройн хоол идэхээр нисдэг тэргээр нисч байсан тухай ярьсан. Мөн баячууд сурдаггүй, тэд диплом худалдаж авдаг. Ихэнх нь гадаад руу баялаг хайхаар явдаг.

SPIEGEL ONLINE: Монголын ядуус яаж амьдардаг вэ?
Зеллнер: Хүн амын гуравны хоёр нь хот тойрсон гэр хороололд амьдарч байна. Гэр бүр зуухтай. Зуухаа нүүрсээр халаадаг. Үүний дүнд Улаанбаарын агаарын бохирдол тун өндөр. Тэндэхийн амьдрал харьцангүй ядруу. Тэнд засмал зам, усны шугам сүлжээ ч байдаггүй. Хотод орон сууцны үнэ өссөөр байгаа. Хамгийн ядуус гэр оронгүйчүүд. Тэд усны хоолойд амьдарч, хог дээрээс хоол эрдэг.

SPIEGEL ONLINE: Яагаад усны хоолойд гэж?
Зеллнер: Өвлийг давах гэж. Хасах дөчин хэмийн хүйтнээс аварагдах ганц зам. Би гудамжинд сувагт амьдардаг хоёр хүнтэй танилцсан. Тэд камерыг маань хараад нилээд догшин ширүүн болсон. Тэгээд би өөрийгөө танилцуулаад гар барьсан. Тэд ингэнэ гэж бодоогүй. Тэгэхэд намайг тэднийг дорд үзэж байна гэх мэдрэмж нь үгүй болсон. Тэд намайг гэртээ очихыг урьсан. Бид траншей рүү орцгоосон. 

SPIEGEL ONLINE: Тэнд ямар байсан бэ?
Зеллнер: Маш харанхуй, бас дүүргийг дулаацуулах шугам урсаж байгаа учир их халуун байсан. Энэ тэндгүй муудсан гудас хөглөрч, түлэгдсэн гудаснуудыг хана налуулан тавьсан байв. Хана нь хар өнгөтэй байсан. Унтлагын хэсгээс холхон байх булан бол бие засах газар. Тэдний нэг нь ажилгүй болоод их удсан байсан. Өмнө нь тэр таэквондогийн аврага байжээ. Түүнийг ийм болгосонд тэр бухимдаж, өдөржин юу хийхээ мэдэхгүй байсан гэсэн. Одоо тэр хог түүдэг, галзуурчихгүйг хичээдэг гэсэн.

ГЭРЭЛ ЗУРАГ



































































Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.