Хэзээ ч тайлагдашгүй хаадын нууц

2015/03/02
Share |
Хүмүүс:
 Хэзээ ч тайлагдашгүй хаадын нууц

Хуруу даран тоолох юм бол эдгээр пирамидын зарим нь 45 зууны настай. Тоолбол, пирамидуудын өрх 6 сая хол давна. Үнэхээр Египетүүдийн шүтэж биширч ирсэн шиг пирамид далдын увидастай юу? Ер нь хэн үүнийг анх сэтгэж олсон юм бол?

Бидний 200 жилийн өмнөөс л идэвхийлэн судалсан пирамидын нууцыг эхлээд олцгоое. Мэдээж далдын хүч, нууц увидас үүнд нөлөөлөхгүй. Чухамдаа юугаар баригдсан, хэн барьсан зэрэг асуултад хариулах болно.

Холливудын кинонд хүнд чулуу үүрэн нэг хоёр алхах боолуудыг тун ч нарийн дүрсэлдэг. Египетийн тэр олон пирамидыг ингэж л барьж дээ гэж бид ч өнөөдрийг хүртэл бодсоор ирсэн. Бас зөвхөн хаад л олон хүний хүч хөдөлмөр орсон чулуун бунханд нойрсдог гэсэн ойлголт бий. Энэ бүх ойлголтыг тун саяхан буюу 1990 онд л эвдсэн гэж хэлж болно. Гэхдээ дэлхий нийтэд судалгааны хариу хараахан тархаж амжаагүй учраас зарим газар одоо болтол арван жилийн сурах бичгэн дээр нэн эртний үеийн түүхийг бичсэн тэр л хэлбэрээр ойлгож байгаа гэдгийг зоригтой хэлж чадах байна.

Ингээд олныг нуршилгүй уншигч танд доктор Марк Леонерын хайгуулын ангийнхны судалгааны материалыг чадан ядан монгол хэлнээ хөрвүүлснээ хүргэе. 

1990-ээд онд археологийн судалгаанд шинэ эрин эхэлсэн гэж хэлж болно. Хаад л бунханд нойрсдог гэсэн ойлголтыг эвдэж, жирийн нэгэн ажилчны нямбайлан оршуулсан цогцосны үлдэгдэл олсон юм. Марк Леонорын тайлбарласнаар энэ нь ажилчдын ахлагчийн цогцос гэнэ. Бунхны үүдэнд сийлсэн бичиг, дагалдах эд зүйлсийн тусламжтайгаар ингэж тогтоожээ. Удалгүй археологичид ажилчдын ахлагчийн бунхны ойролцоо мөн ийм маягийн 250 гаруй бунхан олсон юм. Яг л удирдагчдаа мөргөж, тахин шүтэж байгаа мэт хэлбэрээр тэдний бунханг байрлуулжээ. Хүний зэрэг зиндааг бунхнаар нь тодорхойлж оршуулсан байсан гэж ч хэлж болно. Цогцсыг дагалдуулан хийсэн хөшөө дурсгал, эд өлгийн зүйлээс ч үүнийг тодхон харж болох юм. Чухам энэ жижигхэн хөшөөнүүдээс бунханд нойрсож байгаа хүн амьддаа ямархуу дүр төрхтэй байсныг тодорхой мэдэж болдог.

Археологичид ажилчдын цогцосны үлдэгдлийг судалж, бүгдийнх нь нурууны яс гэмтсэнийг тогтоосон юм. Сар жилээр хүнд ачаа үүрсээр бүгд нурууны гэмтэлтэй болжээ гэсэн онош тавьсан. Мэдээж тэдний бунханг их хаад, фараоны бунхантай харьцуулшгүй. Хүндтэй ёслолын ажиллагаа хийж хатааж занданшуулсан Тутанхамоны цогцостой ойртуулж төсөөлшгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр эртний Египетэд хүний ертөнцийн дараагийн амьдралд очихын тулд цогцсоо бэлдэх хэрэгтэй гэж үздэг байсан ч ядуу ажилчдын хувьд энэ бол хол мөрөөдөл. Нийтийн бунханд элс шороонд булуулах тэд нүгэлт зүрх сэтгэл нь хэзээ нэгэн цагт аз дайрч дараагийн ертөнцөд очих болтугай гэж залбирсаар насан эцэслэдэг байсан ч юм билүү.

Өнөөдөр Египетийн археологийн томоохон төв болсон энэ газар хэдэн зуун хүн өнгөрсний нууц тайлахын төлөө ажиллаж байна. Толгой гашилгасан энэ нууцыг бүтээхийн тулд зуун зуун жилийн өмнө хэдэн мянган хүн хүчин зүтгэж байсан. Мэдээж тэд өглөө ажилдаа ирээд орой буцаж байсан гэж энгийнээр ойлгоход бэрх юм. Барилгынхаа хажууд төвхнөж, хот суурин үүсгэн амьдарч байсан гэвэл ононо. Үүнийг ч баталж археологичид талх хийдэг зуух, шар айраг чанаж байгаа зурагнууд олсон юм. Ялангуяа хэдэн арван талх нэгэн зэрэг жигнэж болох том зуух энд нийтээр хооллодог ажилчдын тосгон байсныг баталж байна. Энэ аркаар тун ч олон удаа археологичид өнгөрч, ажлын хэсэг рүүгээ очсон.

3.5 метрийн өндөртэй энэ аркийг анхандаа хэн ч цагтаа 9 метрийн өндөртэй хана байсныг төсөөлөөгүй юм. Бүр тодруулбал, энд ажил хэргийн төв, барилгын хэсгээс тусгаарласан хана байжээ. Хананы баруун талд их хаадын бунхан сүндэрлэн босч, нөгөө талд нь ажилчид боолчууд амьдарч байсан байх юм. Ямар ч байсан бид пирамидыг барьсан ажилчид хэрхэн амьдарч байсан талаар бага ч гэсэн төсөөлөлтэй боллоо.

Тэгвэл тэд барилгын ажил хэрхэн хийж байсныг одоо мэдэхийг оролдъё. Оролдъе гэж хэлэхийн учир нь 40 давхар байшингийн өндөртэй пирамидын оргилд хэдэн тонноор хэмжигдэх чулууг хэрхэн гаргаж байсан нь одоо болтол нууц хэвээр үлдсэнтэй холбоотой. Барилгын ажилд ашиглаж байсан техникийн зарим нь ч тодорхойгүй хэвээр. Ямартай ч нүцгэн гараар ажиллаж байсан гэдгийг л бид баттай хэлж чадна.

Нэг пирамид барихад дунджаар 15 сая тонн чулуу ордог. Энэ их чулууг хаанаас авчирдаг байсан бэ гэсэн асуулт ч гарч ирж байна. Ном сурах бичигт бичсэнчлэн алс холоос зөөвөрлөдөг байсан юм болов уу? Зардал чирэгдэл ихтэй энэ аргыг их хаад сонгох нь юу л байсан бол. Үнэхээр ч археологичид барилгын ажлаас холгүйхнээс эртний барилгачид чулуу авч байсны ор мөр бүхий газар илрүүлсэн юм.

1954. Египет судлаачид нэгэн шинэ алхам хийсэн он байлаа. Пирамидын доод талаас гар аргаар бүтээсэн завь олсон юм. Одоо болтол олдоогүй байгаа Хуфу хааны бунхнаас занданшуулсан шарилыг нь оллоо л гэж анхандаа бодоцгоосон гэдэг. Гэсэн ч судалгааны үеэр ямар ч шарил олоогүй. Гэхдээ шарилаас дутахааргүй ховор олдвор завь олсноо мэдсэн юм.

Тухайн үед хаадыг завьтай оршуулах ёсон байжээ. Таалал төгссөн хаан дараагийн амьдралаа хайн наран мандах баруун зүгт холын аялал хийдэг гэж үздэг байсан гэнэ. Заавал хоёр завь гэдэг ч учиртай. Тансаг зүйлд дуртай Египетийн хаад өдөр, орой тус бүр нэг нэг завьтай аялалд гардаг гэж хуучны номонд бичсэн байдаг. Ямартай ч 1954 онд археологийн олдвор нэгэн нэн ховор үзмэрээр баяжиж, анхны завиа олсон юм.

1225 хэсгээс бүрдсэн завийг цуглуулж, эвлүүлэхэд гуч гаруй жил шаардагдсан юм. Эртний хүмүүсийн ур чадвар, оюун ухааны хөгжлийн гайхамшгийг бүтээсэн завь нь бүрэн илтгэсэн. 43 метр урттай завь өнөөдөр Египетийг зорьсон жуулчдын хамгийн үзэх дуртай үзмэрийн нэг болоод байна. Жилдээ 200 мянган хүн үзэж сонирхдог гэсэн тоо ч бий.

Хагас зуун жилийн өмнө анх олсон энэ завь өнөөдрийг хүртэл ингэж сайн хадгалагдаж, бүрэн бүтэн байгаа нь бүтээсэн хүмүүсийн ур чадвараас гадна хэдэн мянган жил байсан пирамидтай холбоотой гэж тайлбарладаг. Анх завийг олж гаргахад, хадгалагдаж байсан өрөөнийх нь агаараас нарс үнэртэж байсан гэдэг. Гэхдээ тэр үед юун агаар судлах. Олсон үзмэртээ баярлаж хөөрсөн хүмүүс зарим нэг нарийн деталийг алгассан нь тодорхой харагддаг.

Өнөөдөр шинжлэх ухаан улам нарийн хөгжиж, тэр үед чухал бус гэж үзэж байсан зарим нэг зүйлийг ч алгасахгүй тун ч нарийвчлалтайгаар судалж байна. 4600 жилийн настай энэ завийг гаргаж авахын тулд эхлээд өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн өрөөнийх нь агаарыг судлах ёстой гэж археологичид үзсэн. Тиймээс ч агаар соруулах тусгай аппарат ашиглажээ. 180 см зузаан чулуу цоолон нүх гаргаж, тэр нүхээрээ агаар соруулагчийн цорго оруулах ёстой. Гурван хоног өдөр шөнөгүй ажилласны дүнд зузаан ханыг амжилттай цоолж чаджээ. Хамгийн сүүлийн үеийн агаар соруулах энэ аппарат 70 хүртэл литр агаар багтаах хүчин чадалтай. Нэгэнт агаар соруулагч ажлаа гүйцэтгэсний дараа дүрс бичлэг хийх ажил эхэлж байна.

Энд археологичид нэгэн хачирхалтай зүйл илрүүлсэн нь амьд цох байгаа. Цох агаар амьсгалдаг учраас энд ямар нэгэн хэмжээгээр хүчилтөрөгч байна гэсэн үг. Цох байж чадаж байгаа юм чинь өөр амьтан байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгвэл занданшуулсан шарил ямар агаарт яаж хадгалагдаж байна вэ? Энэ бүхнийг тогтоохын тулд эрдэмтэд эртний арга ашиглан өөрсдийн гараар занданшуулсан шарил хийсэн юм. Анхандаа соёлт нийгэмд хэтэрхий хэрцгий мэт сонсогдож байгаа ч шинжлэх ухааны тусын тулд ийм алхам хийснийг уншигч танд дуулгаж, хүлцэл өчих байна.

21-р зууны занданшуулсан шарил хийсэн туршлагыг эхнээс нь дэс дараалан хүргэе. Юуны түрүүнд шарилаа муудаж, гэмтэхээс сэргийлж, гэдэс дотрыг нь сайтар цэвэрлэсэн байна. Мөн ямар ч усгүй болгожээ. Эртний Египетчүүд хамраар нь тархийг нь гаргаж, толгойн хэсгийг нь цэвэрлэдэг байж. Энэ удаад ч судлаачид чухам энэ аргыг ашиглан цогцосноос тархийг нь гаргаж авсан юм. Дотор эрхтний хувьд ч цэвэрлэх тусгай аргатай. Бяцхан нүх гаргаж, нэг нэгээр нь элэг бөөр, зүрх гэх мэтчилэн татаж гаргадаг байжээ. Өнөөдрийн бид арай өөрөөр, задлан шинжилгээний аргаар гаргаж авсан байна. Гаргаж авсан дотор эрхтнүүдээ ч эртний Египетийн заншил ёсоор нэг бүрчлэн саванд хийсэн. Тухайн хүний салшгүй хэсгүүд учраас хамт оршуулах ёстой юм.

Дараагийн хэсэгтээ орохоос өмнө эртний Египетүүдийн бас нэг өвөрмөц зан заншлыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Занданшуулсан шарилыг улам олон жил хадгалахын тулд гэмтэж бэртэхээс сэргийлж, гадуур нь сарфогон буюу модон хайрцаг хийдэг байжээ. Тухайн хүний дүр төрхийг илэрхийлсэн модон хайрцаг хийсний дараа элдэв зүйлээс сэргийлж, тусгай шившлэг уншдаг байсан гэдэг.

Рамзес 2, Тутонхамон. Ер нь сайтар занданшуулж хатаасан шарилын чанарыг шууд мэдчих боломжтой. Усгүйжүүлж, гэдэс дотрыг аван хатаасан шарил 12 орчим кг жинтэй болдог. 2000 жилийн өмнө 80 гаруй насандаа таалал төгссөн Рамзесын шарил. Тун ч нарийн хийсэн байдаг. Зөвхөн нарийндаа ч биш өөр утга учир илэрхийлж байгааг хэлэх хэрэгтэй. Хааныг мөнхийн залуугаараа байхыг бэлгэдэж үс, хумсыг нь өнгө оруулан буджээ. Судлаачдын тухайд тэднээс огтхон ч дутахааргүй занданшуулсан шарил хийхээр оролдсон юм. Мэдээж шившлэгээс бусдыг нь шүү дээ.

Ингээд 21-р зууны занданшуулсан шарил хийхээр ханцуй шамлан орсон эрдэмтдийн өрөө рүү дахин нэг шагайя. Гэдэс дотрыг нь гаргаж, бэлэн болсон цогцсыг усгүйжүүлэх хэрэгтэй. Үүний тулд давс ашиглана. Нэг биш нилээд олон кг давс хэрэгтэй. Судлаачид давсаа тусгай газраас авчээ. Эртний Египетүүдийн давс авдаг байсан энэ газрыг Давст тал гэж нэрлэдэг. Хаа сайгүй цайран харагдах бүхэн бүгд давс, хужир юм. Ямар ч байсан шинжлэх ухааны тусын тулд хийж байгаа ажлаа гүйцэлдүүлэхэд 130 кг давс хангалттай гэж үзлээ. Амаргүй энэ ажлыг хийхэд дан давс хангалтгүй. Тусгай бодис нунтаг зайлшгүй шаардлагатай юм. Энэ бүхнийг олж болно. Гэхдээ ямар нэгэн тусгай газар, эмийн сангаас биш. Жуулчид тэр бүр зүглээд байдаггүй Каир хотын жижиг сажиг зүйл худалддаг захаас авч болно. Занданшуулж байгаа цогцсоо давсаар битүү хучиж, гаднын ямар нэгэн нөлөө оруулахгүй байх нөхцөлд орхих хэрэгтэй. 35 хоногийн дараа ажлын үр дүн харагдана.

Гучин тав хоногийн дараа. Ямар ч байсан ил байгаагаас хөл нь хатжээ. Биеийг нь халхлан асгасан давсаа арилгахад ажлын үр дүн тодорхой харагдана. Муу үнэлгээ тавих арга алга аа. Яг л эртний Египетчүүд шиг ажиллажээ. Одоо марлиар ороож, хадгалах үлдлээ. Хэрвээ эртний Египетэд занданшуулсан шарил хийж байгаа бол дэргэд нь энэ ажлаар мэргэжсэн хүмүүсээс гадна шашны төлөөлөгч сууж байх байсан. Шившлэг уншиж, мөргөл үйлдэх байсан бизээ. Бүр амыг нь нээн тусгай ёслол ч хийх байсан. 21-р зууны энэ үйлдэл зан заншлаараа арай л өөр болж байгаа. Ингээд түрхэц түрхэж, марлиар ороох ажил эхэллээ. Тун ч ярвигтай боловч шинжлэх ухаан Египетийн их нууцыг тайлахад хэрэгтэй гэдэг үүднээс нарийн чамбай ажилласан юм. Эмнэлгийн музейд шилжих шарилаас жил бүр дээж авч, хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг нь судлах болно.

Эртний Египетүүдийн хоёр дахь амьдралдаа бэлдсэн алхам энэ. Мэдээж хөрөнгө мөнгөтэй хүн л цогцсоо занданшуулж чадна уу гэхээс ядуусын хувьд боломжгүй юм. Үнэхээр эртний ард түмний үзсэнчлэн цогцос занданшуулснаар дараагийн амьдрал эхэлдэг гэдгийг батлан хэлэх аргагүй. Шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн эрин зууны хүмүүс хүний цогцсыг жирийн нэг биет гэж л үзэхээс бурханчлан тахидаггүй. Хоёр дахь ертөнцөд итгэж амьдардаг хүмүүс цөөнгүй ч эртний Египетүүд шиг бодит биед биш зүрх сэтгэл оршино гэсэн үзэл л байсаар байна. Гэхдээ хэн нь зөв, хэн нь бурууг бид шүүх аргагүй. Үе бүр өөрийн онцлогтой учраас тэр. Магадгүй дараагийн үеийнхэн хүний бие дэх сүнс дараагийн биед шилжиж дахин амьдардаг гэсэн орчин цагийн ойлголтыг шоолж инээж ч байх юм бил үү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ñîëü â ãðàììàõ çàêëàäêè Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Бикине ÑÐ²Ð»ÑÐµÑ‚ÑÑ  феназепР°Ð¼ наркотиРºÐ¾Ð¼ купить микс спб а29 эйфоретР¸Ðº Ñ€Ð¾ÑÑ…Ð¸Ð¼Ð¿Ñ €Ð¾Ð¼ стиральР½Ñ‹Ð¹ порошок купить Хмурь МахачкаР»Ð° передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° от приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ фена в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … êðàñíîäàð ãåðîèí çàêëàäêè Метадон в ÐœÐ°Ð»Ð¾ÑÑ€Ð¾Ñ Ð»Ð°Ð²Ñ†Ðµ кокаин изготовР»ÐµÐ½Ð¸Ðµ гидропоР½Ð¸ÐºÐ° канопля закладкР¸ спайса пермь метил Ð°Ð»ÑŒÑ„Ð°Ð¼ÐµÑ ‚илфенил этиламиР½ закладкР¸ в г новосибР¸Ñ€ÑÐºÐµ закладкР¸ харьков миксы ЗакладкР¸ метадон в Алейске ñïàéñ çàêëàäêè ñàõàëèí ЗакладкР¸ марки в Купине насвай пенза купить MDMA в Покрове Как ÑÐ¾Ñ…Ñ€Ð°Ð½ÑÑ ‚ÑŒ анонимнР¾ÑÑ‚ÑŒ в сети: 5 простых способоР² Ð·Ð°Ñ‰Ð¸Ñ‚Ð¸Ñ‚Ñ Œ конфидеР½Ñ†Ð¸Ð°Ð»ÑŒÐ½Ð¾ сть фен по закладкРµ Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº спайс курск закладкР¸ после укола в ногу мышца онемела соль купить в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ àìôåòàìèí çàêëàäêà ìîñêâà как сварить винт в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … помпа морфиноР²Ð°Ñ данный ресурс Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½ в исполнеР½Ð¸Ðµ требоваР½Ð¸Ð¹ закона noblemen перевод купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð’Ð¾Ð»Ð³Ð¾Ñ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐº НаркотиРºÐ¸ в Кызыле шишки марихуаР½Ð° фен по закладкР°Ð¼ воронеж
IP:5.101.220.205  2018-01-04 19:21:38
eeshyhjwbnu FkjYd3lsdamgkagcvk, [url=http://pdsvrukujyhh.com/] pdsvrukujyhh[/url], [link=http://jvjwxrlfknyz.com/ ]jvjwxrlfknyz[/link], http://fklazrvldivo.com/
IP:5.188.84.151  2019-11-09 01:33:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.