УИХ-ын гишүүн Г.Уянга ”Монгол банкны томоохон НО-г дэлгэв үү”

2015/03/06
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Г.Уянга ”Монгол банкны томоохон НО-г дэлгэв үү”

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр өөрийн цахим хуудаснаа Монголбанкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог, баримттай нь дэлгэжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга......гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа.....гэх мэт....” хэмээн бичжээ.

Түүнчлэн, тэрбээр энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулжээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.