Д.Бурмаагийн “Эрхэмсэг” тоглолтыг үзээд Итгэлт хамбад мөргөөрэй

2015/03/06
Share |
Хүмүүс:
Д.Бурмаагийн “Эрхэмсэг” тоглолтыг үзээд Итгэлт хамбад мөргөөрэй

Уран бүтээлийнхээ дээжээс эрхэмлэн сонгож, ардын дуугаар сүлсэн “Эрхэмсэг” цомгоо дуучин Д.Бурмаа “өлгийдөж” аваад удаагүй байгаа билээ. Тав дахь удаагийн энэхүү цомгийнхоо талаар ардын дууч бүсгүй маань “Надаас урсах аялгуу сонорыг тань мялаана гэдэгт итгэж байна” гэж сонсогч фэнүүддээ зориулан бичжээ.


Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн баяр ойртож байгаа энэ үед дуучин маань тоглолтынхоо зарыг түгээж эхэллээ. Баярын өдөр буюу 3 дугаар сарын 8-нд тэрбээр Тусгаар тогтнолын ордонд “Эрхэмсэг” тоглолтоо өргөн барих гэж байна. Тоглолтонд Соёлыг гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, Дуучин СТА А.Мөнхбат, СТА Э.Төрмандах, Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцох гэнэ.

 

Мөн түүнчлэн хэрвээ та ээжийгээ, эхнэрийгээ, хайртай бүсгүйгээ Д.Бурмаагийн “Эрхэмсэг” тоглолтыг үзүүлбэл Итгэл хамбад мөргөх аялалын эрхийн бичиг, 50 хувийн хөнгөлөлтөөр аялах эрхийн бичиг хожих аз ч ивээж болох юм байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.