Н.Энхбаяр: Би явлаа, баяртай

2015/03/06
Share |
Хүмүүс:
Н.Энхбаяр: Би явлаа, баяртай

МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 4-нд БНСУ-ыг зорьжээ. Түүнийг хилээр гаргахыг хориглоно гэсэн мессеж явж байсан энэ нь улс төрийн зорилготой байсан юм. Н.Энхбаяр даргад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг АТГ-ын эх сурвалжууд баталж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий тус байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр залилан мэхлэх аргаар авсан хэмээн буруутгасан байдаг. 

Тэрбээр, эх орондоо амьдрахыг хүсч байна. Гэсэн ч улс төрийн дарамт шахалт маш их байна. Намайг энд байлгахыг хүсэхгүй хүмүүс олон байна. Сэтгэлийн шарх минь анихгүй юм. Эх нутагтаа эжий аавынхаа дэргэд байвал хурдан аних байх. Харамсалтай нь улс төрийн шахалтаас болоод амьдарч чадахгүйд хүрлээ хэмээн ярьсан байдаг. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.