Г.Алтанхүүгийн хэргийг пүрэв гаригт хэлэлцэнэ

2015/03/09
Share |
Хүмүүс:
 Г.Алтанхүүгийн хэргийг пүрэв гаригт хэлэлцэнэ

Энэ сарын 12-нд буюу ирэх пүрэв Г.Алтанхүүгийн хэргийг хэлэлцэхээр болжээ. Г.Алтанхүү нь хамтран амьдрагч болох 23 настай Н.Цэдэн-ишийг олон удаагийн үйлдлээр гэмтээж, зодон улмаар амь насанд нь хүрсэн хэрэгт буруутгагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм.

Харин шүүхийн шийдвэр Г.Алтанхүүгийн талд гарсан юм. Тодруулбал, Г.Алтанхүү нь талийгаач Н.Цэдэн-Ишийн амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон хэмээн гурван жилийн хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.

Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан байдаг. Улмаар тус шүүх талийгаачийн гаргасан гомдлыг хүлээн авч, М.Пүрэвсүрэн шүүгчид хуваарилжээ.  М.Пүрэвсүрэн шүүгч хэрэгтэй танилцан, хурлыг товыг гаргасан байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.