Их аварга Д.Дагвадорж жүжигчин Р.Анхнямыг өмөөрөв

2015/03/11
Share |
Хүмүүс:
Их аварга Д.Дагвадорж жүжигчин Р.Анхнямыг өмөөрөв

Их аварга Д.Дагвадорж жүжигчин Р.Анхнямыг өмөөрч, авьяас билгийг нь өндрөөр үнэлж байгаа талаараа жиргэжээ. Учир нь жүжигчин бүсгүйн тоглосон “Чонон сүлд” кино Азийн цээжинд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоод байгаа эл үед шүүмжлэл магтаалыг зэрэг сонсож байгаа билээ. Үзсэн хүн бүр өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгч мөн гол дүр болох Галсмаагийн дүрийг бүтээсэн Р.Анхням киноныхоо талаар баруун солгойгүй магтаж ярьж байгаа нь зарим нэгэн учир мэдэх урлагийн мундаг элитүүдэд таалагдахгүй байгаа бололтой.

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа энэ киног үзсэн сэтгэгдлээ цахим хуудсанаа ингэж бичжээ. Тэрээр “Чонон сүлд" киног өчигдөр орой үзээд зүрх базлаад шөнө унтаж чадсангүй ээ. Үхмээр гунигтай доромжлолыг амслаа. 
Өргөө гэрийн адаг-навсархай оромжтой "монгол" 
Өөрийн мэдлээ барсан-заяаны адаг "монгол хүн" 
Тэнгэрийн амьтанд хөөгдөөд мориноосоо унаж үхсэн "монгол" 
Тэвчишгүйгээр нялх бэлтрэг сүүлдэж шидэж алах "монгол эх" 
Тал тэнүүн нутаг тариалангийн түрэмгийлэлд өртөн булаагдах 
Тэнгэрийн жигүүртэн хун шувуу тас буудуулж тэнгэртээ халих 
Тэнгэрийн заяа хаясан "Монгол өвгөний үхэл" (тэр нь Чингис хааны дүрийг бүтээсэн Өвөрмонгол жүжигчин байв) 
Түүний адагт нь "монгол бүсгүй"-н хувьгүй зүрх сэтгэл мах цус..! 
Төгсгөл адагт тэнгэрлэг талын чоно тариачны гараар тэжээгдэж тэр нь ирээдүйн "хэний" бүү мэд чонон сүлд болов доо. Ёр бүхэнг ёрлосон явуурга бүхий бүхнийг дэлгэцээр харуулж "МОНГОЛ"-ын заяа буян, эрхэт тэнгэрийн эрдэм хүч, сүр сүлдийг доройтуулах гэх доромж бүхэн миний зүрхэнд хатуу тусав. Ирэх эмгэнэл энэ биш байгаа гэж айж зүдэн нойроо барав. Мөнх тэнгэр минь” хэмээн бичжээ.

Харин үүнийх нь хариуд их аварга жүжигчин бүсгүйг хэзээд, хаана ч өмөөрнө. Анхням дүрээ мундаг гаргасан. Зөв үнэмлэмжтэй мундаг бүсгүй шүү хэмээн жиргэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.