Халз мэтгэлцээний үеэр яг юу болсон бэ?

2015/03/12
Share |
Хүмүүс:
Халз мэтгэлцээний үеэр яг юу болсон бэ?

Өчигдөр орой болох ёстой байсан халз мэтгэлцээний тухай DM бүлэглэлээс газар дээрээс нь бодит байдлыг ийнхүү бичжээ. Бид ТВ шууд мэтгэлцээнд оролцох гээд бүх асуулт материал, гаргах дүрснүүд бэлдээд яг цагтаа очлоо. Цагдаагийн олон ажилтан биднийг угтлаа. МҮОНРТ-ийн үүдэнд олон хүн цугласан байсан юм. 20-30 хүн оролцоно гэж бүртгүүлсэн боловч эфир эхлэхээс өмнө зөвхөн С.Жавхланг нэвтрүүлнэ гэж пропускийг өмнө ажилдаа тэнцэхгүй гэж халагдаж байсан захирал Д.Энхтуяа өглөө. Ерөнхий захирал Ц.Оюундарь тэгэж үүрэгдсэн гэж өөрөө мэдээллээ. Энэ үед УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Батэрдэнэ, З.Баянсэлэнгэ нар ирсэн байлаа. Нилээн ярилцсаны дараа нийт 15 хүн нэвтрүүлж болно гэж зөвшөөрөл өглөө. Шууд нэвтрүүлэг эхлэхээс 5 минутны өмнө бид яаран студи руу орсон юм. Байраа эзэлж Улс даяр цацагдана гэж анхааруулга аван минут тоологдож байхад гэнэт сүүлийн секундэн дээр дээрээс заавар ирсэн гээд бидний нэвтрүүлгийг таслан цуцалсан байлаа.
Бид гайхан Д.Энхтуяа захирлыг хайж олж асуусанд дээрээс тийм үүрэг өгсөн (бодвол Элбэгдорж Оюундарь луу, Оюундарь нь Энхтуяа захирал луу) гэлээ.
Нэг саравчтай малгаатай залуу байнга л зааварчилгаа өгөөд дундуур ороод байсан юм. Тэр, та нар мэтгэлцээнээ өөрсдөө хийгээд Facebook, youtube-ээрээ цацаж болно шүү дээ гэж байв. Та хэн бэ МҮОНРТ-д ямар албан тушаал хашдаг вэ гэхэд Д.Энхтуяа захирлын нөхөр нь байлаа. Бид чихэндээ итгэсэнгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг энэ олон нийтийг төлөөлөх ёстой Үндэсний байгууллагаа хувийн компани болжээ. Байж боломгүй байдал. Бид үнэхээр ийм л улсад амьдарч байна.
Төр үүгээрээ буруутай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Энэ улсад иргэдийн хоолойг боосон юу ч хийхээс буцахгүй болсон дээр суусан цөөхөн нөхдийн ашиг сонирхол үйлчилдэг дарангуйлал тогтжээ. Юун ардчилал.
Эх орныг минь балгас болгосон систем нурах ойрхон болжээ. Эд Үнэнг ард түмэн мэднэ гэхээс маш их айж байна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.