Дуучин Т.Ариунаа:Надад гэр бүлийн минь элэг бүтэн амьдралаас өөр юу ч хэрэггүй

2015/03/12
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Ариунаа:Надад гэр бүлийн минь элэг бүтэн амьдралаас өөр юу ч хэрэггүй

Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж өдгөө 2 жил шахам шүүх цагдаагаар явж буй. Энэ бүхэнд хамгийн их харуусч шаналсан хүн бол мэдээж түүний гэргий Т.Ариунаа болон хоёр хүү нь. Харин энэ бүхэнд тайлбар хийж, нэгэн ярилцлагадаа дуучин Т.Ариунаа нулимс дуслуулан  “Гэрийг минь битүүмжлээгүй, харин миний машиныг хурааж авч байсан. Авах зүйл байгаа бол аваг. Надад гэр бүлийн минь элэг бүтэн амьдралаас өөр юу ч хэрэггүй. Голоо гогодон байж эцсийн мөч хүртлээ би ханиа хамгаална. Намайг од байлгахын тулд найдвартай түшиж тулгуур нь болно гэсэн амлалтынхаа ард миний хань 17 жил цэх зогссон.

Харин өнөөдөр надтай ханилсныхаа төлөө ийм зовлонд унаж, амьдын хагацал үзнэ чинээ санаагүй биз. Хэн нэгний захиалгат гүтгэлэг, явуургүй аргаас болж би өчнөөн муу нэр зүүж, ханиа ийм байдалд оруулахад хүргэсэн байна. Миний хүчинд өдий зэрэгтэй болсон, сайн сайхан амьдралд хүрсэн өч төчнөөн хүмүүс над руу нэг ч утасдаагүй” хэмээн ярьсан билээ. Мөн тэрбээр ийм хүнд цохилтонд орчихоод байгаа үед зовлонгоор нь тохуурхаж, элдвээр ярьж бичихгүй байхыг хэн бүхнээс хүсчээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.