”Эмоци” хамтлагийн жүжигчин Ариунаа жүжигчин Урнааг ”хар хүүхэн” гэжээ

2015/03/13
Share |
Хүмүүс:
”Эмоци” хамтлагийн жүжигчин Ариунаа жүжигчин Урнааг ”хар хүүхэн” гэжээ

Хошин урлагийн отгон пордакшн болох "Эмоци"  хамтлаг өрх тусгаарлаад багагүй хугацааг үдсэн ч амжилт бүтээлээр дүүрэн байгаа. Залуу жүжигчдээ имижээ болгосон тус хамтлагийн жүжигчин Ариунааг амьдралд тавтай морил киноны дүрээр нь үзэгчид илүү мэднэ. Тэрээр саяхан хамтлагийнхаа жүжигчин Төөтөөтэй хамт нэгэн телевизийн  хөгжөөнт нэвтрүүлэгт оролцож таавар таахдаа МУГЖ Уранчимэгийн зургыг хараад Төөтөөд таалгах гэж нэлээд сандрахдаа  "УДЭТ-ын жүжигчин, нэг хар хүүхэн байдаг даа" хэмээжээ. Юутай ч "хараар нь дуудаад байхдаа яахав дээ" гэсэн хөтлөгч  хүртэл инээдээ барьж чадахгүй байсан юм. Хөрслөг бор царайгаа имиж болгож чадсан Уранчимэгийг сайхан бүсгүй,чадвартай жүжигчин гэж ард түмэн үнэлдэг төдийгүй залуу жүжигчдэд маань ч түүнээс үлгэр жишээ авдаг. "Эмоци"  хамтлагийн жүжигчин маань ч жүжигчин Уранчимэгийг хүндэлдэг гэдэгт эргэлзэх юм алга. хүн сандрахдаа юу ч гэж хэлж болно шүү дээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.