Н.Төгсцогт өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор яллаа

2015/03/14
Share |
Хүмүүс:
Н.Төгсцогт өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор яллаа

Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнөө өглөө 06.00 цагийн үед АНУ-д мэргэжлийн боксын эхний тулаанаа хийлээ.

Н.Төгсцогт Америкт мэргэжлийн боксын Жо Гуссен хэмээх багшийн удирдлага дор хагас жил орчим бэлтгэлээ базаасны эцэст эхний тулаанаа хийлээ. Түүний эхний учраа нь Америкийн 30 настай боксчин Габриель Брэкстон байлаа. Брэкстон нь мэргэжлийн боксын 10 тулаанд орсоноос 2-т нь ялалт байгуулж, 8-д нь ялагдсан үзүүлэлттэй тамирчин юм.

Тоглолтын нэгдүгээр раунд эхэлсэн үеэс манай гавьяат тамирчин маань илт давуу тоглолт үзүүлж өрсөлдөгчөө нэгдүгээр үе дуусахад 47 секунд дутуу  байхад хүнд цохилтоор яллаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.