Ерөнхийлөгчийг огцруулахаар суулт зарлалаа

2015/03/14
Share |
Хүмүүс:
 Ерөнхийлөгчийг огцруулахаар суулт зарлалаа

Өнөөдөр 16:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах суулт зарлаж эхэллээ. Энэхүү суултыг "Босоо Хөх Монгол" ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгчийг огцруулах саналтай иргэдийн гарын үсгийг цуглуулж буй юм байна.

"Бид 25 жил харлаа, үзлээ. Одоо болно. Бидний толгой тархийг ухлаа. Одоо бүүр бүх шүтээн уулыг минь ухаж эхэллээ. Бид хошгирч ханалаа" хэмээн тус ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан өөрийн фэйсбүүк хуудсаараа байр сууриа илэрхийлэв.

Босоо хөх монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин “Хоёр үндэслэл дэвшүүлж байгаа. Нэгд, Ерөнхийлөгч ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлээгүй, итгэлийг нь алдсан. Хоёрт, АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн алхам нь Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн 35.2-т заасны дагуу огцрох нөхцөл бүрдсэн. Огцруулах гарын үсэг цуглуулахад тооны хязгаар байхгүй. Бид огцруулах суултынхаа зөвшөөрлийг авсан. Бас гомдлоо энэ сарын 12-нд цэцэд өгсөн” гэжээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.