В.Путин амьд уу?

2015/03/16
Share |
Хүмүүс:
В.Путин амьд уу?

Сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгч амьд эсэх талаарх мэдээлэл олонтаа цацагдах боллоо.

ОХУ-ын улс төрийн сөрөг хүчний удирдагч Борис Немцов амиа алдсан хэрэг хэвлэлүүдээр шуугиад удаагүйхэн байхад В.Путины талаарх энэхүү мэдээлэл олон хүнийг эргэлзүүлж байна.Тэрбээр хэд хэдэн дээд хэмжээний уулзалтуудаа цуцалсан бөгөөд олны өмнө гарч ирэлгүй 10 хоногийг өнгөрөөгөөд байна. Путин 15 жил төр барихдаа нэг хоногоос илүү хугацаагаар олны өмнө ил гаралгүй удаж байгаагүй аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг хорт хавдар туссан талаар өнгөрөгч онд АНУ-ын улсын “Нью-Йорк пост” сонинд бичиж байсан юм. Уг сонинд “Владимир Путин нойр булчирхайн хорт хавдар туссан. Өвчин нь сүүлийн шатандаа орсон учир түүнд гуравхан жилийн нас үлдсэн” хэмээн бичиж байсан. Тэрбээр өөрийн хувийн эмчээрээ 30 гаруй жил эмчлүүлж байгаа юм. Өнгөрөгч оны сүүлээр түүний эмч төрөлх нутагтаа буцсан нь энэхүү мэдээллийг улам бататгасан үйл явдал боллоо хэмээн хэвлэлийнхэн онцолж байв. Өдгөө 62 настай В.Путин олны өмнө гарах уу? эсвэл таамаглал төдий байгаа энэ мэдээлэл батлагдах уу?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.