Фанатуудын уухай Монголын хөлбөмбөгчдийг ”сэрээх” болтугай

2015/03/16
Share |
Хүмүүс:
Фанатуудын уухай Монголын хөлбөмбөгчдийг ”сэрээх” болтугай

Монгол, Тиморын багийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа-

Хөл бөмбөгийн “дэлхийн аварга-2018”-ын урьдчилсан шатны тоглолтод манай улсын шигшээ баг Зүүн Тиморын багтай таарсан бөгөөд эхний тоглолтоо Тимор улсын нутаг дэвсгэрт хийсэн билээ. Энэхүү тоглолтод манай баг 4:1-ийн харьцаатай хожигдсон бөгөөд тоглолтын 90 минутын турш манай баг нэг гоол оруулсан бөгөөд нэмэлт цаг сунгаагүйгээр энэ удаагийн тоглолт өндөрлөсөн юм.

Тэгвэл эл тоглолтын хариу тоглолт ирэх мягмар гарагт буюу гуравдугаар сарын 17-ны 16.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн МХБХ-ны байранд худалдаалж эхэллээ.  Тасалбарын үнэ 5000 төгрөгийн үнэтэй юм байна.
Дашрамд дуулгахад, аливаа спортын ялагдал, ялагчийг тодруулахад хөгжөөн дэмжигчийн үүрэг их. Дэмжигчдийн уухай тамирчдад урам зориг хайрлаж, тэднийг амжилтад хөтлөх томоохон хөшүүрэг болдог гэдэгт би хувьдаа итгэдэг. Иймээс Монголынхоо багийг дэмжиж, анхны удаа дэлхийн аваргын тавцанд гарах боломжийн төлөө хамтдаа тэмцэхийг хөлбөмбөгийн фанатуудад уриалмаар байна.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.