Шүүх Бритни Спирсыг одоо хүртэл бие даан шийдвэр гаргах чадваргүй гэж үзлээ

2008/06/02
Share |
Хүмүүс: Spears Britney | 
Шүүх Бритни Спирсыг одоо хүртэл бие даан шийдвэр гаргах чадваргүй гэж үзлээ

Өмнөх нь бид та бүхэнд мэдээлж байсан Бритни Спирсийн аав түүнд эмчилгээ хийлгэж хичээл заалгаж байгаа тухай. Бритни Спирс сүүлийн хэдэн сард амьдарлаа өөрчлөх гэж нилээд хичээж байгаа тэрээр олны шуугиан тарьсан хэрэг хийхээ больсон.
Гэсэн ч саяхан Лос-Анжелост болж өнгөрсөн шүүх хурал дээр түүний эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг хэлэлцэж шүүх Бритнигийн эрүүл мэнд сайнгүй, түүнчлэн өмнөх шигээ бие даан шийдвэр гаргах чадваргүй гэж үзлээ.

Шүүх хурал дээр Бритни, эцэг Жэйми Спирсын аль аль нь байгаагүй. Харин шүүгч Рева Гоэц охиноо асран халамжилж байгаа эцэг Жэймигийн цалинг нэмэгдүүлэх хүсэлтийг дэмжсэн байна.

Дуучны өмгөөлөгч Сэм Ингэм мэдэгдэхдээ Бритниг эд хөрөнгө, түүнд хамааралтай бусад асуудлуудыг шийдвэрлэх шүүх хуралдаанд суугаагүй нь дээр.

Учир нь энэ түүнд цохилт болж магадгүй гэсэн байна. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу Бритнигийн эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт ахиц, гараагүй гэж үзлээ. Түүний биеийн байдлыг зургадугаар сарын 17нд ахин шинжих бөгөөд долдугаар сарын 31нийн өдөр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсвэл үргэлжлүүлэн асрамжинд байлгах юм байна.
 

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.