Загвар өмсөгч Э.Энхболдын эгчмэд эхнэрийг “Тарган шулам” гэжээ

2015/03/19
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Э.Энхболдын эгчмэд эхнэрийг “Тарган шулам” гэжээ

Говь” брэндийн “нүүр царай” болж, топ модель Д.Пүрэвсүрэнтэй рекламанд тоглон, цэнхэр дэлгэц, сэтгүүлийн нүүрт гарсаан байгаа загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг гэдэг. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч тэрбээр Монголын дизайнеруудын холбооны гэрээт моделиор ажилладаг.  Түүний эхнэр "Урлах эрдэм” дээд сургуулийн багш Д.Отгонжаргал саяхан нэгэн ярилцлагандаа ийнхүү хэлжээ.

"Бид хоёрын дунд хайр сэтгэлээс өөр юу ч байхгүй. Надад дүү гэсэн асуудал нэг их сонин байгаагүй. Хамгийн анх танилцахдаа ч энэ тухай бодоогүй. Мань хүн ч гэсэн насаа нуучихсан. Урьд нь намайг дүү залуучууд сонирхоход  “Өө, чи дүү юм байна ш дээ” гээд л нүүр өгдөггүй байсан. Нөхөртөө бол  ерөөсөө тэгээгүй. Яг л миний үеийнх юм шиг, намайг хайж байгаад ирсэн юм шиг... Тийм л хүн байсан. Насны асуудал одоо ч гэсэн надад нөлөөлдөггүй.

Төрснийхөө дараа элдэв хэл амны бай болоод уйлж байсан үе бий. “Яах гэж би чамтай суусан юм бэ, ингэж хэлүүлэх байсан юм бол” гээд л... Жин маань 52 кг байснаа 72 кг  болтлоо огцом таргалсан. Тэр үед хүмүүсийн бичсэн комментуудыг эхнээс нь авахуулаад дуустал нь уншиж уйлаад л сууна. Намайг бүр аймаар муухайгаар биччихсэн байсныг нь их л хүндээр тусгаж авсан. “Хүмүүс яагаад намайг ингэж байгаа юм бол, би энэ хүмүүст юу хийсэн болоод намайг бүдүүн тарган, хөгшин, шулмаар нь дуудаад байгаа юм бол” гэж гомдоно. “Энэ мөнгөтэй авгай залуу хүүхдийг эргүүлчихэж” гээд л аймшигтайгаар хэлж байсан. Одоо бол тиймэрхүү юмыг уншдаггүй, тоохоо ч больсон. Тийм юмыг учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд л бичдэг юм шиг санагдсан. Тухайн хүнтэй нь  харьцаж, ямар хүн гэдгийг мэдэхгүй байж яах гэж тэгж бичдэг юм бол гэж би их гайхдаг" хэмээн тэрбээр хэлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.