“Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах жагсаалтаас хаслаа

2015/03/23
Share |
Хүмүүс:
“Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах жагсаалтаас хаслаа

“Гэрлэх ёслолын ордон”-г ашиггүй ажиллалаа гэсэн шалтгаанаар хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлээд байсан. Харин яг одоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 14-р хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг болж буй бөгөөд хэлэлцүүлгээр Гэрлэх ёслолын ордонг хувьчлагдах жагсаалтаас хассан талаар эх сурвалж мэдээлж байна.

 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ байгууллага нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр  дэмжлэг үзүүлдэг бөгөөд нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ газрыг өмчлөхийг олон хүн дэмжихгүй байгаа талаар манай сайт мэдээлж байсан. Энэ тухай өчигдөр НИТХ-ын нэгдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцсэн бөгөөд “Барилгын газарт шунан улмаар нурааж дахин өндөр барилга бариулах атгаг санаа байж магад, ганц жил ашиггүй ажиллалаа гээд шууд хувьчилна гэх санал оруулж ирж байгааг гайхаж байна” хэмээн зарим гишүүд саналаа хэлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.