Газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүүхдүүдийг үрчилнэ

2008/06/02
Share |
Хүмүүс:
Газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүүхдүүдийг үрчилнэ

Амь үрэгдэгсэд 68 мянгаас давав

Хятадын Сычуань мужид болсон сүйтгэлт газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 68109 хүн болж, бас 19851 хүн сураггүй байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Лу Гуанзинь өчигдөр энэ тоо баримтыг дурьдав. Үүнээс гадна Хятадын Засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр, тавдугаар сарын 12-нд болсон газар хөдлөлтийн улмаас 364552 хүн бэртэж гэмтжээ. Эцсийн дүнд амь үрэгдэгсдийн тоо 80 мянгаас давж болох юм гэж тус орны эрх баригчид түрүүнд нь мэдэгдсэн билээ. Хятадад маш олон гэр бүл газар хөдлөлтөөр эцэг эхгүй болсон хүүхдүүдийг үрчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв гэж “Саут Чайна Морнинг Пост” сонинд мэдээлжээ. Сүүлчийн мэдээгээр, эцэг эхгүй үлдсэн хүүхдийн тоо 5500 гарчээ. Энэ тоо нэмэгдсээр байх бололтой.

Нуранги дороос 6541 хүнийг гаргав

Хятадад газар хөдөлсний дараа нуранги дороос 6541 хүнийг амьдаар нь гаргаад байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба мэдээллээ. Тавдугаар сарын 12-нд 8.0 баллын хүчтэй газар хөдөлсний уршгаар амь үрэгдэгсэд 68109 болов. 364500 хүн бэртэж, бараг 20 мянган хүн сураггүй болж, 21 сая 650 мянган хүн нэрвэгджээ. Баруун өмнөд
нутгийн Сычуань мужид болсон газар хөдлөлт сүүлийн 30 жилд Хятадад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.