Шадар сайд шаггүй хэлтэйгээ харуулжээ

2015/03/23
Share |
Хүмүүс:
Шадар сайд шаггүй хэлтэйгээ харуулжээ

Японы Сэндай хотноо  болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах” дэлхийн гуравдугаар бага хуралд Монгол улсаас шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон. Бага хурлын эхний өдөр Монгол улсаа төлөөлж үг хэлсэн  У.Хүрэлсүх сайд англиар илтгэл тавьжээ. Цэргийн сургууль төгссөн, зоригтой дайчин, шаардлагатай үед нударга зөрүүлэхээс ч буцдаггүй гэсэн имижийг Хүрэлсүх гэж улс төрч өнгөрсөн хугацаанд бий болгосон.

Улс төрийн туршлага, зангараг, мужик занг  нь намынхан нь төдийгүй өрсөлдөгчид нь ч  хүлээн зөвшөөрдөг хэрнээ хэл усгүй, боловсролгүй гэж гоочлох нь бий.  Тэгвэл энэхүү сул талаа нөхөж чадсанаа У.Хүрэлсүх сайд  НҮБ-ын бага хуралд оролцохдоо англи хэлээр илтгэл тавьж харуулаад авжээ.  Өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон ч эхнэрээ эмчлүүлнэ хэмээн УИХ-аас татгалзаж чадсанаараа хийж чадахгүй хэрнээ албан тушаалаасаа ховхордоггүй  улс төрчдийг  гайхшруулсан.

Хэдийгээр эхнэрээ эмчлүүлнэ гэсэн шалтгаанаар тэрээр өргөдлөө өгч, гишүүний сэнтийгээ орхисон ч “нэрээ сольсноос болоод нам ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж хэлсэн амандаа  хүрсэн гэж судлаачид таамагладаг. Эхнэрээ эмчлүүлэхээр Австралид жил гаруй амьдрахдаа мань эр англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн бололтой. Үүнийгээ ч  харуулж, олон улсын бага хуралд англиар илтгэл тавьсан гэнэ шүү.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.