”Айхтар” Агий Н.Номтойбаярыг бөөгийн хүчээр өөрийн болгосон гэнэ үү?

2015/03/24
Share |
Хүмүүс:
”Айхтар” Агий Н.Номтойбаярыг бөөгийн хүчээр өөрийн болгосон гэнэ үү?

Хамгийн их хэл аманд өртдөг, хамгийн олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсон хүн бол эрхэм гишүүн Н.Номтойбаяр. Тэрээр хамгийн сүүлд "Киви" хамтлагийн дуучин Агий буюу П.Алтанцэцэгтэй нэр холбогдох болсон. Тэдний хамтдаа Хонконг явсаныг овсгоотой "Соронз" сэтгүүлийнхэн нийтэд илчилсэн. Эх орондоо бус хил дамнан болзож буй тэдний болзоо хэдий болтол үргэлжлэхийг таашгүй. П.Алтанцэцэгийн хувьд өмнө нь хэд хэдэн эрчүүдэй нэр холбогдож байсан бөгөөд өмнөх найз залуугаасаа салаад хагас жилийн ч нүүр үзээгүй. Агийгаас болж бааранд буудалцлаа, Агийгаас салахдаа найз залуу нь машинаа авчээ гээд түүний талаар таагүй мэдээлэл дэндүү их.

Харин хамгийн сүүлд нэгэн сайт Агийгийн тухай ноцтой мэдээлэлийг дэлгэсэн юм. Тодруулвал: Дуучин Агийг бөөгийн хүчээр Н.Номтойбаярыг өөртөө татсан тухай эх сурвалж бичжээ.

Тус сайтад: "Муу нэртэй луу данстай Н.Номтойбаярыг л дуучин бүсгүйг өөрийн болгох гээд улайрч байгаа дуулдаж байгаа ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ гэнэ шүү. Дуучин Агий “Киви” хамтлагийнхаа ахлагч Укагийн ээж удган Т.Замандаар Н.Номтойбаярыг өөртөө татах асар өндөр өртөгтэй бөөгийн хатуу зан үйл, засал хийлгэсээр байгаад санасандаа хүрсэн сурагтай. Зөвхөн Монголд ч биш Европоор айлчлан бөөгийн засал хийдэг удган Т.Замандыг хүрээнийхэн нь андахгүй. Бөөгийн иймэрхүү хатуу зан үйлтэй заслыг өндөр үнэ ханштайгаар хийдэг төдийгүй түүний хийсэн хатуу үйлийг хариулж чадах бөө тэр бүр байдгүйгээс өөртөө ихэд итгэлтэй байдаг гэсэн. Ямартаа ч өөрийн охин Укадаа ч засал ном хийсээр байгаад дөч хүрэхээс нь өмнө нөхөртэй болгож амжсан буянтай ээж. Гэр бүлтэй эрчүүдийг онилдог Кивигийн гурван бүсгүйн хоёр нь ийнхүү бэлтэй эрчүүдийг ээлж дараалан өөрийн болгоод байгаа учир шалтгаан нь ар талдаа сайн бөөтэйнх нь ач гавьяа гэнэ шүү." хэмээсэн байна. Хэрвээ Агий бөөгийн хүчээр хайр сэтгэлээ шийддэг болсон бол юм бүхэн эхэлсэн шигээ дуусдаг болохоор үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.