Жүжигчин Т.Билгүүний аминд хүрсэн жолооч ялаас мултрах боломжтой

2015/03/25
Share |
Хүмүүс:
Жүжигчин Т.Билгүүний аминд хүрсэн жолооч ялаас мултрах боломжтой

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн  өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр автомашины ослоор нас барсан билээ. Тэрээр хамтлагийнхантайгаа болон  хошин урлагийн нэр бүхий продакшнуудтай хамт Хөх хотын “Одон” телевизийн урилгаар тоглолт хийхээр явж байгаад бусдын буруугаас болж ийн харамсалтайгаар амиа алдсан байдаг.

Түүний аминд хүрч, хоёр ч хүнийг бэртээсэн энэхүү ослын гол буруутан болох хүнд даацын автомашины хятад жолоочийг цагдан хорьж, шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Түүнд 15 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байгаа талаарх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байв.

Гэтэл Хятадын хуулиар нөхөн төлбөрийг нь барагдуулсан бол тухайн осол гаргасан жолооч ялаас мултрах боломжтой байдаг бололтой. Тиймээс  энэ талаар Эрээн хот дахь Монголын консулын газрын эх сурвалжаас тодруулахад “Хятадын зам тээврийн ослын хуулийн заалт их сонин. Төлбөрөө хэрхэн барагдуулсанаас хамаарч ялын хэмжээ өөрчлөгддөг. Төлбөрөө бүрэн барагдуулаад дуусвал уг этгээд  хэдхэн сар хоригдоод ч гарах боломжтой. “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүний амиа алдсан ослын нөхөн төлбөрийг барагдуулаад явж байгаа. Хөх хотын “Одон” телевиз тухайн жүжигчдийг урьсан болохоор тэдний зүгээс төлбөрийг барагдуулах ажил дээр анхаарч байгаа” гэсэн юм.

-ХЯТАДЫН ИХЭНХ ЖОЛООЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ БАРИМТАЛДАГГҮЙ БАЙНА-

Энэ хууль дүрмийг бататгах баримт ч бий аж. Тодруулбал, манай улсын иргэн Эрээн хотод зам тээврийн осол гаргаж хүний аминд хүрсэн хэрэг өмнө нь гарч байжээ. Харин Хятадын хуулинд зам тээврийн осол гаргагчид олон жилийн ял өгч, шууд хорьдог заалт байхгүй учир уг монгол залуу их хэмжээний мөнгөн төлбөр төлөөд зургаан сарын хугацаанд баривчлагдаад суллагдсан байна. Үүнээс үзэхэд Хятадын хуулинд зам тээврийн осол гаргагчаас их хэмжээний нөхөн төлбөр шаарддаг бөгөөд зам тээврийн ослыг санаатайд тооцдоггүй учир хүлээлгэх хариуцлага нь хөнгөн байдгийг Хятад дахь Монголын консулын эх сурвалж хэллээ. Тэгэхээр талийгаач Т.Билгүүний аминд хүрсэн жолооч төлбөрөө бүрэн барагдуулж чадвал ялаас мултрах боломжтой хуулийн заалт Хятадад үйлчилдэг байна.

Хятадад машин жолоодох амаргүй. Шалтгаан нь ихэнх жолооч замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүйтэй холбоотой аж. Хятадын зам тээврийн яамнаас гаргасан мэдээгээр 2011 онд Хятадад зам тээврийн осол хоёр сая гаруй­­­­­­ гарч, 62000 хүн амь насаа алджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Vndslelgvi surgaar khudlaa medee tabikhaa factnews bolie oo . Tailgaach bolon ar geriig ni taivan bailgaach Uur medee bicheech ta nar
IP:27.123.214.109  2015-03-25 13:14:14
nsagnpzogtl b25GxVddyzdsctbjzh, [url=http://dfvjnvpbmhso.com/] dfvjnvpbmhso[/url], [link=http://glynktbuufng.com/ ]glynktbuufng[/link], http://noqvbkqjblzs.com/
IP:46.161.9.32  2016-05-25 15:43:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.