83 настай тэрбумтан Сорос 41 насаар дүү эмэгтэйтэй гэрлэв

2015/03/26
Share |
Хүмүүс:
83 настай тэрбумтан Сорос 41 насаар дүү эмэгтэйтэй гэрлэв

Дэлхийн олон оронд сангаа байгуулж томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн 84 настай тэрбумтан Жорж Сорос гурав дахь удаагаа гэрлэлээ. Тэрээр өөрөөсөө 41 насаар дүү, эрүүл мэнд, боловсролын зөвлөхөөр ажилладаг Тамико Болтон гэгч эмэгтэйтэй гэрлэсэн байна.

Нью-Йорк дахь Соросын эдлэн газарт гурван өдөр үргэлжилсэн хуримын ёслолд нийтдээ 500 гаруй зочид оролцжээ. Тэдгээрийн дунд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг улс төр, бизнесийн нэр хүндтэй хүмүүс олон байсан гэлээ. Хосууд сүй тавьсан тухай мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сард анх цацагдсан юм. 84 настай сүйт хархүү дэлхийн хамгийн баян хүний нэгд тооцогддог. “Форбс” сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг 20 тэрбум ам.доллар хэмээн мэдээлсэн билээ.

Жорж Сорос өмнө нь хоёр эхнэрээс салсан. Тэрээр экс эхнэртээ 1.9 сая ам.долларын харш авч өгөх амлалтаасаа буцсаны хариуд эхнэр нь түүнийг шүүхэд өгч 50 сая ам.доллар нэхэмжилж байсан юм.
article-0-1AC96EF7000005DC-283_634x1013article-0-1AC96EF7000005DC-283_634x1013

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.