Мэс засалч өөрийн санаанд жинхэнэ тохирсон эмэгтэйг бий болгож, түүнтэйгээ гэрлэжээ

2015/03/26
Share |
Хүмүүс:
Мэс засалч өөрийн санаанд жинхэнэ тохирсон эмэгтэйг бий болгож, түүнтэйгээ гэрлэжээ

Өөрийн санаанд тохирсон бүсгүйг олмоор байна уу? Тэгвэл түүнийг өөрийн гараар бий болго. Америкийн гоо сайхны мэс засалч Дэвид Мэтлок өөрийн нэг үйлчлүүлэгч бүсгүйд олон удаа мэс засал хийлгэж, улмаар “гайхалтай сайхан эмэгтэй” болохыг санал болгосноор, ингэж шийдсэн бололтой. Одоо эмч, үйлчлүүлэгч бүсгүй хоёр хамтдаа аз жаргалтай аж төрж байна гэж хэвлэлд бичжээ.

Эмч Мэтлок өөрийн ирээдүйн хайртай бүсгүйг хярзангийн урагдалтаа оёулах мэс засал хийлгэхээр ирэхэд нь түүнтэй танилцсан байна. Одоо есөн настай охин Изабеллаг төрүүлсний дараа эмэгтэйд ийм мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Гоо сайхны мэс засалч хар үстэй царайлаг бүсгүйг хармагц л дурлаж, гуя, уруул, эрүү, өгзөг, гар, хөлөндөө хэд хэдэн мэс засал хийлгэхийг санал болгосон байна.

“Тэр гайхамшигтай эмэгтэй болохыг надад санал болгож, би ч зөвшөөрсөн юм” гэж Вероника Мэтлок хэлжээ. Эмэгтэйг өөрийн эмнэлгээс гармагц эмч түүнтэй болзож, гэрлэе хэмээн гуйжээ. Эмэгтэй ч зөвшөөрсөн байна.

Дэвид Мэтлок гэргийнхээ гадаад төрхөд төдийгүй, өөрийн гадаад төрхөд ихэд анхаарал тавьдаг ажээ. Тэр өөрөө хэд хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгэж, спортоор идэвхитэй хичээллэж, хоолны мэргэжилтнээс зөвлөгөө авч, эрүүл аж төрөх ёсыг сахидаг байна.

Мөн гэргийнхээ хамт бодибилдингийн болон гоо сайхны тэмцээнд оролцдог ажээ. Харин Вероника Мэтлокийн есөн настай охин одоогоор ээжийнхээ жишээг дагахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг байна.

“Одоогоор би гоо сайхны мэс заслын тухай бодохгүй байгаа. Ийм мэс засал надад хачин юм шиг санагддаг. Харин өөрийнхөөрөө байхыг хүсч байна” гэж охин хэлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.