П.Сүхбат агсан Эрээн хотын зочид буудалд нас барсан байдалтай олджээ

2015/03/31
Share |
Хүмүүс:
П.Сүхбат агсан Эрээн хотын зочид буудалд нас барсан байдалтай олджээ

Монгол улсын хүчит гарьд, Гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат зуурдаар таалал төгсч, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй уй гуниг тохиогоод байна.

Түүнийг Эрээн хотын нэгэн зочид буудалд амиа алдсан байхад нь олдсон гэх мэдээлэл байгаа юм.

Тиймээс энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Эрээн хот дахь манай улсын консулын газраас өчигдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Гарьд П.Сүхбатыг Эрээн хотын “Өүлян” зочид буудалд нас барсан байдалтай олдлоо хэмээн манай яаманд мэдээлэл ирүүлсэн.

Бид энэхүү мэдээллийн дагуу ар гэрийнхэнтэй нь холбогдсон. Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр өглөө Эрээн хотыг зорьсон. Бидэнд ирсэн мэдээллээр талийгаачийг гадны нөлөөгүй, зочид буудлынхаа өрөөнд амьсгал хураасан гэж байгаа. Одоогоор энэ хэргийг Эрээн хотын цагдаагийн газар, Монголын консултай хамтран нягтлан шалгаж байгаа” гэв.

ГХЯ, Эрээн хот дахь Монголын консулын газар ар гэрийнхэнд нь туслан талийгаачийн шарилыг эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.