Жүжигчин Г.Алтаншагай: Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг

2015/04/01
Share |
Хүмүүс:
Жүжигчин Г.Алтаншагай: Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй залуу хүн цуврал лекц амжилттай үргэлжилж байна.

Тус лекц нь залуусын мэдлэгийг тэлэх үүднээс улс төр, бизнес, нийгэм, урлаг соёлын амжилттай яваа залуусыг урьж оролцуулдгаараа онцлогтой.

 “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын дөрөв дэхь зочиноор “Мөрөөдлийн теарт”-ын захирал, СТА Г.Алтаншагай уригдаж, “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” сэдвээр залуустай нээлттэй ярилцлаа.

Хаврын анхны бороо, өвлийн сүүлчийн цас орсон энэ сарын 27-ны өдөр “Залуучуудын холбоо”-ны заал оюутан залуусаар дүүрэн, инээд хөөрөөр бялхам байв.


Тэрээр залуустай бага насны гэгээн сайхан дурсамж, оюутан ахуйн хөгжилтэй түүхээ хуваалцсан юм.

Бага байхын л нийгмийн идэвхи сайтай байж, олон төрлийн дугуйланд явдаг байсан түүнд ээж нь “Миний хүү урлагийн хүн болно гээд шийдчихсэн байсан. Больчихсон юмуу. Ээж нь бөх, бүжиг хоёрт зэрэг яваад байгааг чинь ойлгохгүй байна. Аль нэгийг нь сонговол яасан юм бэ” гэсэн гэдэг. Тэрээр хүүхэд байхаасаа л урлагийн хүн, тэр тусмаа дуучин болохыг хүсэж мөрөөддөг байжээ.

Тэрбээр амьдрал өөрөө дурсамж, дуртатгал байдаг хэмээгээд хөдөөний бор хүү жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгыг давахдаа ямар хөгтэй, хөгжилтэй явдлуудтай тулгарч байснаа ч нуусангүй.

Г.Алтаншагай “Би автобусанд хоёрдугаар дамжаа хүртэлээ мөнгө төлж байгаагүй. Мөнгө хураагч ирэхээр яг л төлчихсөн мэт өөдөөс нь харчихдаг байсан. Тэгээд юу ч хэлээгүй байхад л мөнгө хураагч урагшаа яваарай гэдэг” зэрэг хөгжилтэй дурсамжаа дэлгэв.


Мөн тэрээр СУИС-т анх конкурс өгч байхдаа нээлттэй байх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг санаж, МУГЖ Л.Чаминчулуун багшаа бүжгэнд урьсан гэдэг.

Анхны хайрын гэгээн дурсамж, аав болж байсан үеийн нандин түүхээ энэ үеэр хуваалцлаа.

ТВ5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болж хоёр хүүгийн аав болсон тэрбээр “Миний анхны хайр бол миний хань. Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг” гэж ярьсан юм

Мөн  “Би хоёр сайхан хүүтэй. Аав болно гэдэг аз жаргалтай мэдрэмж, үүнийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Эр хүний хамгийн том аз жаргал байх. Амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл хайр, гэл бүл юм” гэж ярилаа.

Амьдралд тань эргэлзээтэй зүйл тохиолдож байв уу гэсэн асуултад “Амьдрал өөрөө эргэлзээ. Эргэлзээгүй байна гэдэг эрсдэлтэй. Эргэлзэж байна гэдэг ухаантай хүний шинж байх. Миний амьдралд эргэлзээ их байдаг. Сайн бодож, тунгааж шийдвэр гаргах хэрэгтэй. Бэрхшээл байх нь ч зүйн хэрэг. Харин тэр бэрхшээлийг даван туулж гэмээнэ амжилт ирнэ. Хүн өөрөө өөөрийгөө ялсан үед амжилтанд хүрнэ. Амьдралыг услах тусам дэлгэрдэг” гэж залууст зөвлөлөө.

Дашрамд дуулгахад тус театрын хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Хар сувдны нууц” уран сайхны кино тавдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр зэхэж байгаа юм байна.

HTML-

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Demarcus Best Site good looking http://greatlakesstudentloans. in.net/ mygreatlakes.orgSidelined since hip surgery in January, Rodriguez was due to rejoin the Yankees five hours after the suspension, in a series opener at the Chicago White Sox. He was scheduled to play third base and bat fourth.
IP:154.87.1.240  2019-06-05 22:59:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.