“БАЯНХОНГОР ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ САН”-гаас 23 сая төгрөгийн тусламж үзүүллээ

2015/04/01
Share |
Хүмүүс:
 “БАЯНХОНГОР ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ САН”-гаас 23 сая төгрөгийн  тусламж үзүүллээ

Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө сангийн удирдах зөвлөлийн анхны хурлаар шийдвэрлэсний дагуу Баянхонгор аймаг, сумдын цэцэрлэгийн  20 багш,  эрхлэгч нарыг Япон улсад сургалтанд суух ирж очих тийзний мөнгийг олгосон байна.
Аймгийн төв болон сумдын цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хүүхдийн хөгжлийн сургалтанд суух, туршлага судлахаар Япон улсыг зорилоо. Эдгээр 20 багшид онгоцны тасалбарын 23 сая төгрөгийн тусламж үзүүлсэнээр багш
нар  Япон улсад болж буй сургалтандаа бүрэн хамрагдлаа. Япон улс нь хүүхдийн ерөнхий төлөвшлийг чухалчилдаг, авьяас чадварыг нээн хөгжүүлэх чиглэлээр голчлон ажилладаг байна. Мөн Япончууд нь 3-6 насанд хүүхдийн авьяасыг нээн илрүүлж системтэйгээр хөгжүүлдэг онцлогтой энэ туршлагаас судлаж, сургалтанд хамрагдсан багш нар Баянхонгорын аймгийн ирээдүй болсон хүүхэд залуусын авьяас чадварыг багаас нь илрүүлэн, системтэйгээр хөгжүүлэх олон ажлууд санаачлан хэрэгжүүлж эх орноо хөгжүүлэх чадварлаг  хүүхдүүд хүмүүжүүлж сургана гэдэгт итгэлтэй байна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.