Улсын начин П.Ганбаярын хэрэгт холбогдсон цагдаа нарын хэрэг шүүхэд шилжлээ

2008/06/02
Share |
Хүмүүс: П Ганбаяр | 
Улсын начин П.Ганбаярын хэрэгт холбогдсон цагдаа нарын хэрэг шүүхэд шилжлээ

Эрүүлжүүлэх байранд цагдаа нарын буруу үйлдлээс болж нас барсан гэх улсын начин П.Ганбаярын үхэлд С.Бат-Очир нарын цагдаагийн дөрвөн ажилтан шалгагдаж байгаа билээ. Энэ хэргийг санаатай байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд Улсын өрөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тус эрүүлжүүлэх байрны цагдаа С.Бат-Очир нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаад дуусчээ. Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хоёрдугаар албанаас энэ оны тавдугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг эцэслэн шийдүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Гэмт хэрэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.