Авгай хүүхний асуудалаа шийдэж чаддаггүй Н.Номтойбаяр НАМЗХ-ыг удирдаж чадах уу?

2015/04/03
Share |
Хүмүүс:
Авгай хүүхний асуудалаа шийдэж чаддаггүй Н.Номтойбаяр НАМЗХ-ыг удирдаж чадах уу?

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийнхөн шөнө дөл болон хуралдаж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг жинхлэх асуудлыг хэлэлцжээ. Тус холбооныхон дөрөвдүгээр сарын 11-нд хөдөө орон нутгийн төлөөллүүдтэйгээ дахин ярилцахаа, мөн Бага хурлаа хуралдуулж энэ асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр өмнө нь Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд сонгуулийн дараа боловсролоо дээшлүүлэхээр Харвардыг зорьсон юм. Энэ хурал нэлээд ширүүн үргэлжилсэн бөгөөд бүхнийг мөнгөөр шийддэг гэх Н.Номтойбаяр, авгай хүүхний асуудалтай Н.Номтойбаяраар залуучуудын байгууллагаа удирдуулахгүй гэсэн хүн олон байлаа.

Н.Номтойбаярыг жинхлэх асуудлыг хэлэлцсэн Удирдах зөвлөлийн хурлыг зарим гишүүд нь эсэргүүцэн, хурал хаяж явсан бол зарим нь огт ирээгүй гэнэ. Уг хуралд ирсэн хүмүүс бол Н.Номтойбаярын талынхан бөгөөд тэдний нэрсийг жагсаавал,

1. Н.Номтойбаяр    УИХ-ын гишүүн, МАК компанийн захирал

2. О.Содбилэг        УИХ-ын гишүүн, Петровис ХК-ийн хувь эзэмшигч

3. Н.Төмөрхүү        Зам тээврийн сайд, Өндөр буянт ХХК-ын захирал

4. Г.Тэмүүлэн         Уул уурхайн дэд сайд

5. О.Алтансүх         МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

6. Н.Цэрэнбат        UFC группын дэд Ерөнхийлөгч

7. П.Баярхүү         Жүжигчин

8. Б.Азжаргал         Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга

9. Э.Бат-Амгалан    “Чингис хаан”нисэх буудлын менежер

10. П.Батхүлэг        Говь-Сүмбэр аймгийн ИТХ төлөөлөгч

11.З.Мэндсайхан    Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, С.Бямбацогтын туслах асан

12. С.Нямдаваа      “Эко Констракшн”компанийн захирал

13. А.Сэрээтэр       Нийслэлийн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

14. Ч.Гантулга        Ард даатгал компанийн менежер

15. Э.Золбоо         МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү

16. Г.Түвдэндорж   “Торгоны зам”компаний менежер

17. Б.Мөнгөнчимэг “МИАТ”ХК-ын Хөгжлийн бодлогын газрын дарга.

Харин түүнийг НАМЗХ-ны тэргүүн болгохын эсрэг байр суурьтай буюу хуралд ирээгүй хүмүүс бол

1. Л.Оюун-Эрдэнэ      НАМЗХ-ны Ерөнхийлөгч

2. Б.Бат-Эрдэнэ         НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга – Шадар сайдын зөвлөх

3. Д.Амарбаясгалан    НИТХ-ын төлөөлөгч

4. Б.Баярмагнай        НИТХ-ын төлөөлөгч

5. Б.Асралт                НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч

6. Ё.Нямжав               Шадар сайдын зөвлөх

7. Д.Бат-Энх             БХБЯ Төрийн нарийн бичгийн дарга асан

8. Д.Гантулга            НАМОХ-ны Ерөнхийлөгч

9. Д.Дэмбэрэл           Нийгмийн ухааны багш

10. Г.Дамдинням       ШУТИС-ийн проректор асан

11. Х.Дамдинсүхэн    SM компанийн захирал

12. Л.Нямбаяр          Монгол Шуудан ТӨК-ийн дэд захирал асан

13. Л.Соронзонболд  Худалдаа Хөгжлийн банкны дэд захирал

14. Н.Учрал              Шадар сайдын зөвлөх

15. Х.Хатанбаатар    Оюун ухааны академийн захирал

16. Н.Энхбаатар       Шадар сайдын зөвлөх

17. Б.Цогтгэрэл         УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх

18. З.Төмөртөөмөө      НАМЗХ PR хорооны дарга

19. Б.Пүрэвсүрэн      Мэтгэлцээн клубын захирал

20. Б.Пүрэвдагва      Thanks MAN клубын тэргүүн

21. Ч.Мэндбаяр         Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.