300 сая төгрөгөөр бүтээгдсэн гэх ”Хар сувдны нууц” кино хүлээлт үүсгэж байна

2015/04/03
Share |
Хүмүүс:
300 сая төгрөгөөр бүтээгдсэн гэх ”Хар сувдны нууц” кино хүлээлт үүсгэж байна

Тавдугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийхээр товоо зарлаад буй  “Хар сувдны нууц”адал явдалт инээдмийн  сайхны кино өдрөөс өдөрт маш олон хүний сонирхлыг татаж байна. Гол дүрд Мөрөөдлийн театрын Г.Алтаншагай, Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан, Фантастик продакшны жүжигчин М.Баярбат нар тоглосон. Эмэгтэй дүрд СУИС-ийн оюутан, загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тоглосон. Түүнчлэн Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр,жүжигчин СТА С.Баттулга, С.Золбоот, Загвар өмсөгч, мисс Л.Туяамаа  тоглосон гэнэ лээ. Адал явдалт тус киноны  албан ёсны трейллэр одоогоор цацагдаагүй байгаа ч олон нийтэд ил болсон зургууд аль хэдийнээ хүлээлж үүсгээд амжжээ.Тус киноны зураг авалт  БНСВУ-д хийгдсэн бөгөөд хийлийн чандад бүтээгдсэн гэдэг утгаараа тус кино нэлээн өндөр өртгөөр бүтэж байгаа гэнэ лээ. Зарим эх сурвалжуудын мэдээлэлээр 300 сая төгрөгөөр боссон гэх тус киноны нээлт болоход 20-оид хоног үлдлээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.