Шуурганд төөрөхөөс сэрэмжлээрэй

2015/04/04
Share |
Хүмүүс:
Шуурганд төөрөхөөс сэрэмжлээрэй

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр  нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Мөн өнөөдөр ихэнх нутгаар, маргааш зарим газраар, дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно-

Жил бүрийн дөрөвдүгээр сар салхи, шуурганы сар байдгийг цаг уурчид онцгойлон анхааруулсан. Үнэхээр ч хаврын тэнгэр хартай гэдэгчлэн цаг агаар тогтворгүй, хуурайшилт ихтэй байна. Ийм нөхцөлд иргэн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулжээ. Тус газраас гаргасан сэрэмжлүүлгийг доор нийтлэв.

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малчид малын бэлчээрлэлтэд анхаарах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг  хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах;

-Дулааралттай холбоотойгоор зарим голуудын ус эргээсээ хальж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч гарам, гарц, гүүртэй газраар тээвэрлэлт хийх, цас, ус, шаварт саатахаас болгоомжлох;

-Нойтон цас ахиухан хэмжээгээр орсон тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд сэрүүсч, ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх болзошгүй. Гол, мөрөнд халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, үзэгдэл нэмэгдэж, голын мөсний зузаан 10-45 см нимгэрч, зузаарлын эрчим буурсаар байна. Иймд малчид, ард иргэдийг малаа хол бэлчээхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхаарууллаа.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар, маргааш зарим газраар, дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өнөөдөр  нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
best pron AhL639 Thanks-a-mundo for the article.Thanks Again. Will read on
IP:89.28.10.242  2018-12-21 02:02:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.