Охид бүсгүйчүүдийг тарьсан гэх мэдээлэл худал!!!

2015/04/07
Share |
Хүмүүс:
Охид бүсгүйчүүдийг тарьсан гэх мэдээлэл худал!!!

Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа болон оройн цагаар гадуур яваа охидуудад тариа тарьж, улмаар хүний амь нас алдсан тухай олон нийтийн мэдээллийн сүлжээ, фээсбүүк хуудсуудаар түгээгдсэн нь олныг цочирдуулсан юм. Энэ хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогджээ.

Нэгэн үйлчилгээний газрын ажилтан захирлаасаа чөлөө авах гэж миний дүү бусдад хорлогдон, тариа хийлгүүлсний улмаас амь насаа алдсан юм. Иймд цалингийн урьдчилгаа болон чөлөө өгнө үү гэж хэлснийг нь хамт ажилладаг ажилтнууд нь сонсож дэгсдүүлэн худал мэдээлэл тараах гол эх сурвалж болсон байна.

Улмаар олон нийтийн сүлжээгээр янз бүрээр худлаа мэдээлэл гарсныг иргэн Э өөрийн фээсбүүкээрээ дамжуулан жинхэнэ болсон үйл явдал мэт бусдад тарааж, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэндээ уучлал хүссэн юм. Цагдаагийн байгууллагаас энэ мэдээлэлтэй холбоотой иргэн Э болон үйлчилгээний газрын ажилтан, түүний орон нутагт байдаг гэр бүлийн хүмүүсийг шалгаж байна. иймд та бүхнийг өөрсдийн фээсбүүк болон бусад олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.