Т.Санчир сарын 6000 долларын цалинтайгаар PBA-д тоглохоор боллоо

2015/04/08
Share |
Хүмүүс:
Т.Санчир сарын 6000 долларын цалинтайгаар PBA-д тоглохоор боллоо

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсыг маргааш зорих билээ. Тэрээр тус улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох гэрээнд хэдхэн хоногийн өмнө гарын үсэг зурсан юм. Т.Санчир өчигдөр хуучин баг болох "SBL Хасын хүлэгүүд"-тэй бэлтгэл хийж, багийнхаа зөвлөгөөг сонссон байна.

"SBL Хасын хүлэгүүд" баг "Үндэсний супер лиг"-ийн хагас шигшээд шалгараад байгаа.

Т.Санчир гадны улсын мэргэжлийн Лигт тоглохоор болсон Монголын хоёр дахь сагсчин болоод байна. Анхных нь сагсчин Ц.Шаравжамц бөгөөд тэрбээр 1995-1996 онд Словакийн Лигийн "Вахостав Жилина" багт тоглож, сарын $3000 цалинг авдаг байжээ. Харин Т.Санчирын хувьд ийнхүү 20 жилийн дараа Монголын сагсчдаас мэргэжлийн лигт дахин уригдаж байна. Түүнийг сарын 6000 мянган долларын цалинтайгаар ажиллах болсон тухай мэдээлэл цацагдсан.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Өнгөрсөн онд БНСУ-д Азийн наадмаар манай сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг түүхэн амжилтыг тогтоож, шилдэг найман багийн тоонд багтсан билээ. Мөн Т.Санчир Азийн топ дөрвөн тоглогчийн нэгээр шалгарч байсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.