Ерөнхий сайд асан С.Баяр өөрөөсөө 25 насаар дүү гэрийн үйлчлэгч бүсгүйтэйгээ амрагийн холбоотой болсон гэнэ үү?

2015/04/10
Share |
Хүмүүс:
Ерөнхий сайд асан С.Баяр өөрөөсөө 25 насаар дүү гэрийн үйлчлэгч бүсгүйтэйгээ амрагийн холбоотой болсон гэнэ үү?

УИХ-ын гишүүн Г.Уянгад Ерөнхий сайд асан С.Баярын хувийн амьдрал, найз нөхөд тэр ч бүү хэл гэр бүлийн харилцаа, хувийн хуасийн талаарх нэлээн дэлгэрэнгүй баримт, судалгаатай 120 хуудас мэдээлэл ирсэн байна.
Тиймээс тэрээр уг мэдээллийг олон нийт болоод хууль хүчний байгууллагынханд дуулгасан нь энэ аж. “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ нь С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарын нэр дээр бүртгэлтэй хаусуудын талаарх мэдээллийг олж сурвалжилж, ийнхүү буух эзэн, буцах хаягийн хамтаар тараалаа.
Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум төгрөг гэнэ. Мөн бүгд гурван давхар, олон унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшингууд аж. С.Баяр нь тус байшингуудыг 2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа авч эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаах аргаар авсныг ч нотлох баримтууд байгаа гэнэ.

Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-р уу эмчилгээнд явж шинэ эхнэртэй болж бас охинтой болсноо ч зарласан. Тэгвэл түүний шинэ эхнэр Эрдэнэбилэгийн Сувд хэмээх энэ бүсгүй 1981 онд төрсөн экс Ерөнхий сайдаас 25 насаар дүү бөгөөд дунд охин Б.Бадамхандтай нь нас чацуу гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.